Нийгэм мэдээ

Энэ жил 10 аймгаас 350 шонхор шувуу барих зөвшөөрөл олгожээ

“Идлэг шонхор шувууны нүүдэл Өвөрхангай аймгийн Тарагт суманд төвлөрч байгаатай холбогдуулан гадаад улсын иргэд олноор ирж, тэднийг барьж буй талаарх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Тухайн дуудлага мэдээлэлтэй холбоотойгоор идлэг шонхор шувууны нөөц, барих зөвшөөрлийн асуудал хөндөгдөж эхэллээ.

Шонхор шувуу Европоос Ази хүртэл улс орныг дамнан нүүдэллэж амьдардаг бөгөөв 4-9 сард Монголоор дайрдаг бөгөөд ерээд оны сүүлчээр жилд тодорхой тоогоор барих зөвшөөрөл олгож эхэлсэн. Ингэхдээ нөөцийг нь тогтоосны үндсэн дээр тухайн жилд хэдэн тооны зөвшөөрөл олгохоо тогтоодог байна.

2024 онд монгол оронд 10 мянга орчим шонхор байна гэж тогтоож, 350 тооны шонхорыг соёлын зориулалтаар барьж болно гэж Засгийн газраас тогтоожээ. Улмаар Байгаль орчны яамнаас 10 аймагт зөвшөөрөл олгож, шонхор шувуу барих ажил өрнөж байна.

Харин асуудал дэгдээгээд буй тагтаа, ногтруу шувууны тухайд шонхорыг барихдаа өгөөшинд нь хэрэглэдэг. Эдгээр шувуудын “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ”-г

  • Идлэг шонхор 26.1 сая төгрөг
  • Тагтаа 8900 төгрөг
  • Ногтруу 9500 төгрөг байна.

Онцлоход, амьтдын экологи-эдийн засгийн үнэлгээний 80 хувиар, улсын тэмдэгтийн хураамжийг таван хувиар тооцож, сум орон нутгийн дансанд төвлөрүүлдэг.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Кккк
Кккк

Энэ арай дэндэнэ ээ байгөл орчинд сайд содбаатарын хуухдуудийг арабруу онгонд ачаад явуулчихвал энэ зөвшөөрөл өгдөг улсууд яах бол арабуудын хэдэн хоосон амлалтад хууртаад хэдэн долоо аваад бдаг улсуудын хуухдуудийг бугдийг нь нүдийг нь богоол гарыг нь гавлаад ачаад явуул

Зочин
Зочин

Биеээ зарна, итгэл үнэмшилээ зарна, нэр хүндээ зарна, Чингис хааныхаа нэр хүнд үүх түүхээ зарна, газар дороос ухаж зарж болох бүхнийг зарна, Монголын бахархалт шувууг зарна, ховор ан амьтны амийг хүртэл зарна зарахгүй юм гэж алгаа Монголчуудад энэ намчид МАНын дарга нарт.

Irgen
Irgen

Ene turiin heden tolgoigui darga nar odo bolimor yuma zarahgui uhahgui yum ene mgld alga bolloo tamine

Алтай
Алтай

Хамаг шувуугаа шууруулж зарах нь дэ. Амьтан зарахаа болиоч . Тэд дараа болоогүй л байгаа санагдах юм. Хөх Монголын тэнгэрт шувуу болж төрөх ч ийм хэцүү гэж үү?

Зочин
Зочин

Турж үхэх гээд бна уу? та нар. Өвөрхангайд болсон авилгалыг хаацайлсан бна лээ шүү. Өөдгүй амьтад.

Oogii
Oogii

Odoo bolij uz

Зочин
Зочин

Орон нутагтай гэрээ байгуулаад барьдаг гээд яамны нэг дурак хуцаад байсан ,тэгсэн орон нутаг нь яамнаас зөвшөөрөл авч ирсэн гээд л хуцаад уналаа.ажлаа хийж чадахгүй бол зайлаад өгөөч

Холбоотой мэдээ

Back to top button