СПОРТ

"Парис 2024"-өөс нэг медальтай ирсэн МҮОХ бүтцээ шинэчилж, дүрмээ өөрчилнө

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал болж, "Парис 2024" зуны олимпын наадамд оролцсон Монголын багийн төв штабын үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаарх товч танилцуулгыг хэлэлцсэн байна.

Ингэхдээ уг үйл ажиллагааны нэгдсэн тайланг боловсруулж, нээлттэй байдлаар олон нийтэд танилцуулж, холбогдох талуудтай үр дүнгийн талаар хэлэлцэхийг Гүйцэтгэх зөвлөлөөс үүрэг болголоо.

“Парис 2024” наадамд Монгол улс 9 спортын төрөлд 32 тамирчнаа илгээж, 1 мөнгөн медальтайгаар багийн дүнгээр 206 орноос 74-р байрт жагссан. МҮОХ-оос анх удаа санаачлан хэрэгжүүлсэн “Mongolia House” хоёр долоо хоногийн турш үйл ажиллагаа явуулж, нийт 60 мянга гаруй зочдыг хүлээн авсан байна.

Олимпын үеэр МҮОХ-ны сошиал хуудсууд давхардаагүй тоогоор 2.6 сая хүнд мэдээлэл хүргэж, 25 сая гаруй хандалтыг цуглуулжээ. Мөн МҮОХ-ны үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор ажлын албаны бүтцийг шинэчлэх, МҮОХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэн холбогдох ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв.

Ажлын хэсэг нь МҮОХ-ны засаглал менежментийг сайжруулах, бодлого болон гүйцэтгэлийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулалтаар хангах чиглэлийн хүрээнд төвлөрөн ажиллана. Үүнтэй холбоотойгоор бусад улсын ҮОХ-дын сайн жишээг судлах, бодлогын асуудлыг тусгаарлах байдлаар өдөр тутмын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах гүйцэтгэх захирлын орон тоог үүсгэх зэрэг асуудлыг Гишүүдийн хуралд танилцуулах юм байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баттүшиг огцрох хэрэгтэй. Хариуцлагаа хүлээх ёстой. Ичээч

Del
Del

Бадарууганаа дагуулаад баттүшиг минь зайлаад өг

ИРГЭН
ИРГЭН

МҮОХ-ын Ерөнхийлөгч нэр зүүсэн Баттүшигийг зайлуулах хэрэгтэй, Сү, Батболдынхон Монгол улсад хэзээ ч сайн зүйл хийхгүй эд нар Хулгай хийж, Идэж ууж завших гэсэн л бодолтой Улс ,

wtf
wtf

аав нь кулгай хийхээс өөр юм мэдэдгүй, күү нь ...

Зочин
Зочин

Бүгдээрээ зайл

Зочин
Зочин

Zail2

Зочин
Зочин

Өнөөгийн удирдлага бүрэн бүрэлдхүүнээрээ огцорч, Баттүшиг ажлаа хүлээлгэж өгөх хэрэгтэй. Юуны бүтцээ өөрчлөх вэ? Зөвхөн шинэ удирдлага л бүтцийг өөрчлөх асуудал ярих эрхтэй.

Zochin
Zochin

Badaruugan, naranbaatar naraa avaad battyshigee odoo yvaa boloo sh dee s#a chini.

zochin
zochin

Эхлээд удирдлагын багийг огцруул

Зочин
Зочин

Үнэхээр сэтгэл гонсойлгосон доо. Хэн хариуцлага хүлээхийг харах л үлдлээ

Лол
Лол

Бүгд зайлаа. Луйварчин гэр бүлийн хүмүүс

Зочин
Зочин

Зүгээр л зайлаад өгөөч

Зочин
Зочин

МҮОХ тамирчдыг бэлддэггүй, эрх авсан тамирчдыг л олимпийн наадамд авч явдаг байгууллага. БТСУХ ч тухайн спортын хөгжлийг тодорхойлдоггүй юм. Тэнд зөвхөн шигшээ багийн санхүүжилт, эмнэлгийн хяналт үзлэгийг л хариуцдаг. Спортын холбоо, клуб, нийгэмлэг л тухайн спортын хөгжил, ирээдүй, дасгалжуулагч, шүүгч, тамирдыг бэлддэг тул спортын холбоодыг бодлогоор дэмжих хэрэгтэй. Одоо манай холбоод улс төр, бизнесийн салбарынхны царайг харж бор зүрхээрээ зүтгэдэг дээ.

Зочин
Зочин

MONGOLIA HOUSE bol mash sain zohion baiguulsan bsan shuu. Mash zuv arga hemjee blaa.

Зочин
Зочин

ooroo aavtaigaa hamt toroos zailaa muusain hulgaich nar

Зочин
Зочин

Өөрөө явсан нь дээр байхаа

Zochin
Zochin

HHULGAIVH,LUIVARCHID OGTSROOCHEE. ARD TUMEN TENEGUUFIIG HULEEJ AVHAASAA UNGURSEEN. UURSDIIN HUSELTEEREE OGTSORVOL NER, NUUREND CHIN HOJIM HEREGTEI BUS UU? HUUGDUJ, UILJ, DUULJ BUUSNAAS, TOLGOI BGA BOL SAIN BODOOROI.

Бодит байдал
Бодит байдал

Тэр Жаргалсайхан гэж юм хийдэггүй,оросыг шүтэн бишрэгчийг зайлуул!

Зочин
Зочин

Ниргэсэн хойно нь хашхирав гэгч болж дээ. Өмнө нь юу хийж байсан юм. Ямар ч чадваргүй новшнууд. Дарга цэрэггүй бүгд зайлах хэрэгтэй.

Зочин
Зочин

Бүрэлдэхүүн тэр чигээрээ огцор

Зочин
Зочин

Uuruu ogtsor. Ger bulee olimp uzuuleheedee ichij amidar. Ulun ulun garaa

Спортод чин сэтгэлтэй тамирчин хүнээр ОХ гоо удирд
Спортод чин сэтгэлтэй тамирчин хүнээр ОХ гоо удирд

Энэ эрх гөлчгий юм хийж чадахгүй ээ. Зангарагтай сайн дасгалжуулагч, олон улсын тэмцээн, уралдаанд олон удаа оролцож байсан, спортод жинхэнэ дуртай хүнээрээ Олимпын хороогоо удирдуулбал амжилтын цуваа хөврөх болно. Улсын минь далбаа олонтаа намирна

Зочин
Зочин

одоо огцрох хэрэгтэй

Зочин
Зочин

шившиг олимпод ороод хэрэггүй

Зангараг
Зангараг

Амины алуурчны оронд заларсан эдийн засгийн алуурчныг зайлуулаагүй цагт тамирчид амжилт гаргахгүй.

Холбоотой мэдээ

Back to top button