Нийгэм мэдээ

Цалинтай ээжүүд үнэгүй живхэнд дугаарлаж, сайд 50 мянгыг нь журамлана гэв

Жүжигчин Б.Цэцэг өчигдөр /2024.08.22/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын хаалга орчимд 1000 уут живх үнэгүй тараасан. Үүнийг авахаар ирсэн 0-3 настай ээжүүдийн дугаарлал нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн нь олны анхааралд өртсөн юм.

Эдгээр ээжүүд бол памперс зүүх шаардлагатай нярай, нялх хүүхдүүддээ харж буй иргэд, өөрөөр хэлбэл "Цалинтай ээж" хөтөлбөрийн 50 мянган төгрөгийн тэтгэмж авдаг хүмүүс.

Харин өнөөдөр /2024.08.23/ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Цалинтай ээж ч гэсэн хавтгайрсан халамжийн бас нэг хэлбэр. Ойрын хугацаанд энэ тэтгэмжийг хэнд өгөх бэ гэдгээ тодорхой болгоно" гэж хэлсэн нь даарин дээр давс нэмэв.

Ядаж байхад жүжигчин Б.Цэцэг живхэнд оочерлосон ээжүүдийн талаар сэтгэгдэл хэлэхдээ уйлж хайлан "яасан ч өрөвдмөөр юм бэ дээ" гэх нь халаг аяглаж, нийгмийн нийтлэг хөндүүрийг сэдрээсэн. Гэтэл өнөөдөр салбарын сайд нь ганц уут живхний мөнгөнд ч хүрэхгүй тэтгэмжийг "хавтгайрсан халамж, хэн хэрэгтэйд нь л өгнө" хэмээсэн нь нийтийн дургүйцлийг улам ч ихээр хүргэв.

Бодит үнэн дээрээ дээрх хоёр тохиолдол аль аль нь эгэл жирийн амьдралын жишгийг мэдэрдэггүй эрхмүүдийн л аяглал юм.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
36 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хужаа Энх-Амгалан огцор болжээ өөрийн нь идсэн уусан нь хэдэн тэрбум бол доо

Озилка
Озилка

Энэ бл пампэрс мөнгө халамжтай хамаагүй асуудал нийгэм хүмүүсийн сэтгэхүйг хоосон өлөн завшаанч үнэгүй юманд дуртай болгожээ. Дандаа үнэтэй утас барисан том бүдүүн хоол н харин бүр ихэдсэн бүдүүн авгайчуул машинтай очоод дугаарлаж бн лээ Энхамгалан сайдын Зөв Зөв Зөв Зааааа та нар

Иргэн
Иргэн

Ийм үгнийхээ төлөө огцор лаларийн бандиа

Оюука М
Оюука М

Энэ хөрсөн дээрээ буудаггүй тэнэглэл ихтэй хужаа сайдыг хаана байх ёстой тэр газарт нь аваачиж хаяаа ч.

Иргэн
Иргэн

Энхамгалан сайдыг иргэд татан буулгах ёстой. Боловсролын салбарыг самарч үймүүлсэн, одоо хэрээс хэтэрлээ. Энэ ойлгомжгүй дураараа, тэнэг нөхрийг яаралтай огцруулах ёстой.

Зочин
Зочин

Энэ амьтан чинь БШУЯ-ыг бүрэн дампууруулсан. Одоо Хөдөлмөрийн яамыг самарч дуусгана.

halamjaa zogsoo
halamjaa zogsoo

tsalintai eej bolon huuhdiin mungun halamjiig zogsooh heregtei.ajil hiihgui halamjaar amidardag uls bolson shuu

иргэн
иргэн

НОЁН ЭНХАМАГЛАН ТА ХАРИН Ч ЭНЭ ХҮҮХЭНД ТАЛАРХАХ ХЭРЭГТЭЙ НААД МӨНГӨӨ ЖУРАМЛААЧ ТЭГЭЭД АЯГА КОФЕНЫ МӨНГӨ ХҮРЭХГҮЙ МӨНГӨӨ ӨГӨХӨӨ БОЛЬЧИХ ЯАЖ ИЙГЭЭД БОЛНО.ДУХ ЦЭЦЭГ ЧИ БРАВО ЧАМД ЭЭЖҮҮДИЙН ӨМНӨӨС БАЯРАЛЛАА ГЭЖ ХЭЛЬЕ.

Аами
Аами

Монголчууд үнэгүй юманд дуртай тэгээд тэр

Зочин
Зочин
Reply to  Аами

Монголчууд ямар өлөн болсоныг бүр хятадууд орж ирээд мөнгө тараагаад өгчихвөл баярлаад эх орноо зараад явчих байх. Памперс авч байгаадаа гол нь биш. Хүүхэд төрүүлээд памперс байтугай хоосон хонох үе байдаг. Гэхдээ ингэтлээ өлбийж өлөнтөөд байгааг нь харахаар хэлэх үг ч алга.Тархины тураал зомбинуудтай стрессдэж байхаар чимээгүй амиа бодоод л амьдарч байя зүгээр. Бид бол яаж ийж байгаад 2 ажилд уригдаад болгочихно зүгээр. Яршиг. Залуу хүмүүсийн өмнөөс бүр ????

55555
55555

ЭНЭ ХҮН ГЭР БҮЛИЙН ЯАМНЫ Ч САЙД ХИЙЖ ТЭНЦЖХГҮЙ ЮМ БАЙНА ИЙМ ЗҮЙЛ ЯРЬСНЫ ТӨЛӨӨ ОГЦРОХ ЁСТОЙ

Зочин
Зочин

Mundag ymaa hench hiigeegui yumiig hiij baina olon eejuudiin umnuus bayrallaa tsaashdiin ajild ni amjilt husiey

ЗочинҮНЭН ҮНЭННАРАНБААТАРТ
ЗочинҮНЭН ҮНЭННАРАНБААТАРТ

завжаараа идсэн ууснаа баас богож цагаан хөөс сөахруулдаг энэ муу өмхий амт Энх-амгалан эхчүүдэд хүүхдийн ганц удаагийн живхний үнэ болох 50к харамлаж байхаар амжиргааны доод түвшин хүртэл нэмж хүхдийн тоотой уялдуулж ялгавартай тогтоохыг бодооч муу хулгайч бэрд. жишээ нь 0-1 насны хүүхэд бүрд тооцож ээжид нь сарын 100К, 3-5 насны хүүэд бүрд сард 60К, болгох гэх мэт.

Зочин
Зочин

Нээрээ энэ Энх-Амгалан юм ярихаар хоёр завьжаар нь шүлс нь гарч ирээд шал сэжгийн харагдаад байдгийн ш дээ!

55555
55555
Reply to  Зочин

АЙМААР ХАРАМЧ БАЙГАА БИЗ ХЭДЭН ЭЭЖҮҮДЭЭС 50К ХАРАМЛААД

Кккк
Кккк
Reply to  Зочин

Хятад хун хөгшрөхөөрөө ийм болдог юм бна лээ

Зочин
Зочин

Энэ халзан янхан гичиии хүмүүст танигдаж мэдрэл нараа шиг гишүүнд горилогч жижиг чулуугааар гэдэг шиг хулгаачуудч байж ядаж байнадааа дуртайдааа хүүхэд гаргачаад хэнээс цалин авах гээд байгаа юм

Зочин
Зочин

Хаана хэнд хавтгайрсан халамж тараагаад байгаа юм бэ.Нийгмийн халамж зайлшгүй авах шаардлагатай хүмүүс л авч байгаа биз дээ.Өөрсдөө болохоор татвар төлөгчдийн мөнгийг ямар ч хяналтгүй хэрэггүй зүйлд үрэн таран хийдэг байж нийгмийн эмзэг хэсгийн хүмүүст хэдэн төгрөг өгөхдөө яасан их тачааж татганадаг юм бэ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

өөрсдөө болохоор энэ байтугай идэж уучаад. өө хөөрхий манай улс шиг эх хүү 2ыг сарын 50.0 амьдар гэдэг улс хаана бна эсвэл өөрөө 50к өмьдраад үзэхү эсвэл хүүхдийг н хараад өгхүү.Одоо бүр 50хан мянга харамлаж энэ тэр ичээчээ их хүн муутай шийдвэр бна хүн муутөй гэсээн

Зангараг
Зангараг

Нярай хүүхдээ өсгөж 3 нас хүргэх хүртэл нь эхчүүдэд ердийн цалин олгох хэрэгтэй. 800 мянгаас 1 сая.

Зочин
Зочин

Паа. 3 нас хүртэл ч гэх шиг. 45 хоногтойд нь ажилдаа орж байсан үеийн, памперс хэрэглэж байгаагүй даавуу угааж хэрэглэдэг үеийн ээж байна. Яах уу одоо. Одоо ч гэсэн майжигнаад ажил хийгээд зүгээр сууж чаддаггүй яах уу. Өөртөө гаргасан хүүхдийн чинь мөнгийг татвар төлдөг хэд нь төлөөд явж байх уу. Улсын баялаг идэж уудаг, үнэгүй юм тарааж худлаа уйлдаг хэдтэйгээ хэрэлдээч. Бэлэнчилэгчид юмаа.

Зочин
Зочин

памперсийг сард боломжоороо үнэгүй 2 удаа ч гэсэн үнэгүй өгмөөр юмаа бусад орнууд хүүхэд төрүүльч гээд мөнгө өгөөд байдаг манайх эсрэгээр шүү зовмоор юм угаасаа хүн төрөлхтөн төрөх нь багассан юм биш үү

ИРГЭН
ИРГЭН

Баян Сайдад сайхан далим гарч, Сайдын Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана,

Сараа
Сараа

Ийм юм төрд сууж байна гэхээр ой гутаж байна.Гөлөг чинь хэний мориор хаа хүрсэнээ мартсын байхдаа.Яс юман дээр ямар ч эрх мэдэлтэн ингэж живх тараадгүйшдээ.Үхсэн эд нарын мөнгөнөөс памперс аваад тараагаад байгаа биш.Шээс нь савирсан эрлийз????????Энэ новшыг огцруулах хэрэгтэй

Зочин
Зочин

Heden ter bumaar ni idej baigaagaa l tsegtsel, 50000 sn buten pampars ch avch hurehgui

Gan
Gan

50 tsailangaar 3huuhde tejeesen 3huuhdyn dekrettei bhaad????

Dfbbk
Dfbbk

50 k 500 k bolgo!!!! EnhAm

Хуучин яамандаа л байх байсан юм энэ сайд
Хуучин яамандаа л байх байсан юм энэ сайд

Яамаа сольдог буруудсан даа

Зочин
Зочин

Төрөөс өгч байгаа 50 мянган төгрөг өнөөдөр байдалаар живх авч хүрэхгүй болсон шүү дээ энийг иргэж нэг харсан дээр байх аа нярай хүүхэдтэй хүмүүс бол хэцүү байдаг

Зочин
Зочин

50.0к тэтгэмж харин дэндүү бага. Харин хүүхэдтэй ээжүүдийн тэтгэмжийг нэмэх хэрэгтэй. Үүнийг авч бгаа эхчүүдийн 70-80 % нь олон хүүхэдтэй үүгээрээ амьдарч бгаа эхчүүд их болсон шүү. Ажиллаж бгаа нь цөөн байгаа.1 уут пампарс авч чадахгүй хүүхэддээ каша ч авч чадахгүй иргэд их байгаа шүү. Харин буян хийж пампарс тарааж байгаа бүсгүйд баярлалах хэрэгтэй. Тэнд ажиллаж бгаа нэг очиж авах уу. Нэгийг бодох хэрэгтэй шүү.

Ард
Ард

Тэр том, хавтгайрсан халамжийнхаа нэр усыг ядахдаа сольчих Сайд гуай. 50.000 төгрөгийн цалин гэж энэ бөмбөрцөг дээр байхгүй. Эхчүүдийг дэндүү уланд гишгэж байгаа юм биш үү, тэгээд бас ялгавартай олгоно гэх шиг, эрүүл биш ярьсан байх гэж ойлгохоос.

Нараа
Нараа

Хуцдаг халтар вэ.

Зочин
Зочин

zovshd ajil hiihgui huuhed gargaal huuhdiin mongoor amidragsadig tsegtsleh ni zovsh

Зочин
Зочин

Баярмаа ч гэнэ үү АН-с жагсаалтаар гишүүн болсон нэг хүшхэн л Монголчуудын 76 хувь нь ха ламж авч?байна гээд өчигдөр донгосоод байсан. Дийлэнх нь л энэ 50 мянгын ээжүүд л байгаашд мэдээж

Зоч
Зоч

Хархорин, ган гүүр , түнел, метро гэх төслүүдээ боль. Иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхэд төсвөө зарцуул. Яасан идэж ууж ханадаггүй ХУЛГАЙЧУуД вэ ??? 40 их наядаар хь идэж Улаанбаатарыг бетонон ширэнгэ болголоо. Замын бетон бродюрыг чулуун болгоно. Удахгүй бетон ширэнгээ чулуун ханатай болгох юм байна. МАНАНХҮН ийм л зорилготой ...

Зочин Нурууд Лусын
Зочин Нурууд Лусын

Баялгийн эзэд ингэж хоног өнгөрөөж байгаа нь Төр Засгийн харалган бодлогын эмгэнэл биздээ!!!

Холбоотой мэдээ

Back to top button