Нийгэм мэдээ

"22-ын замын бродюр 14 жил болоод сольсон, хуучныг нь ААН, иргэд ашиглана"

СХД-ийн 20, 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн 9.5 км авто замыг хэсэгчлэн шинэчилж байгаа.

Тодруулбал, ус зайлуулах шугам хоолой шинээр угсарч, бродюр буюу хуучин хашлагыг чулуун хашлагаар сольж эхэлсэн.

Нийгмийн сүлжээнд эвдрэл, гэмтэлгүй авто замын хашлагыг сольж, хуучин хашлагыг хаясан талаар иргэд шүүмжилж байна.

Харин Нийслэлийн Замын хөгжлийн газраас “Авто замын бетон хашлагыг 12-16 жилийн хугацаанд ашигладаг. Бидний шинэчилж байгаа дээрх замын авто хашлага 14 жил болсон.

Одоо хуучин бетон хашлагыг байгалийн чулуун хашлагаар сольж байгаа. Байгалийн чулуун хашлага нь эдэлгээ удаан, чанар сайн учраас бид энэ жил хэд хэдэн байршилд байгалийн чулуун хашлагыг байршуулна. Харин хуучин бетон хашлагыг хуулаад хаядаггүй, иргэн, аж ахуйн нэгжид өгч ашиглуулдаг” гэж тайлбарлалаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-26 08:33

Гадаадын замууд дээр бүр зуу гаран жил болсон бордерууд зүгээр байж байх юм. Монголчууд мөнгө төсөв хулгайлж идэх ажил хийсэн дүр эсгэж худлаа жүжиглэх гээд харагдсан болгоныг сүйрүүлж эдийн засгаа сүйрүүлж байна. Хулгайч дээрэмчдийг шоронд хатааж шонд өлгөхгүй бол монгол улс сөнөх болно.

Зочин
Зочин
2024-08-26 09:56

Засаж янз�##�ж солих гээд байгаа бол замаа зас. Боржур хуучин нь байсан ч хамаагүй. Бодит үр дүнтэй ажил хий.

Зочин
Зочин
2024-08-26 13:54

Замын хонхорхой нүхнүүдээ бөгөлчихвөл л болмоор юм, бордюр нь эмтэрхий хагархай байсан ч яадгийн!

Холбоотой мэдээ

Back to top button