Нийгэм мэдээ

Журам: Паралимпаас алтан медаль авсан тамирчинд нэг удаа 120 сая, сар бүр 4 сая төгрөгийг олгоно

Парис-2024 зуны Пара таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Монголын тамирчин У.Сүрэнжав алтан медаль хүртсэн бахархам амжилт үзүүлсэн. Мөн ОУХМ Г.Болор-Эрдэнэ -63кг-ийн жинд мөнгөн медаль хүртээд байна.

Ийнхүү манай улс паралимпын зургаа дахь медалийг эх орондоо авчрав.

Манай улс олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдаа шагнаж урамшуулдаг журамтай. 

Тэгвэл, паралимпын олимпоос медаль хүртсэн тамирчдыг урамшуулах журмыг танилцуулъя.

Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах мөнгөн шагнал олгох журамд зааснаар:

  • Алтан медаль хүртсэн тамирчинд сар бүр 4,000,000 төгрөг
  • Мөнгөн медаль хүртсэн тамирчинд сар бүр 3,000,000 төгрөг
  • Хүрэл медаль хүртсэн тамирчинд сар бүр 2,000,000 төгрөгийн урамшуулал олгодог.

Мөн энэхүү мөнгөн урамшууллыг дараа оны төсвийн жилийн эхнээс эхэлж олгодог.

Ташрамд дурдахад, олимп, паралимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд нэг удаад 120 сая төгрөг, дасгалжуулагчид медаль хүртсэн тамирчинд олгох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгодог байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 31, 2024 19:46

Nuguu l###ruudaasa deer l Bayard hvrgii amjilt

Зочин
Зочин
8 сар 31, 2024 20:25

Баярл�##�аа пара

Зочин
Зочин
9 сар 1, 2024 21:26

Пар�##�имфын олимпоос мөнгөн, хүрэл мед�##�ь хүртсэн тамирчинд нэг удаад хэдэн сая төг олгодог т�##�аар бич л дээ, гүйцэд бичиж бай.

иргэ
иргэ
9 сар 2, 2024 12:11

Хүзүүгүй ЫЭлбэгдоржийн сар бүр өгдөг тэр журмыг боловч ээ Охоэд нь энэ мөнгөө хүүхэд з�##�уустаа зарах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button