Нийгэм мэдээ

Ч.Батцэцэг, Н.Хонгорзул нар : Малын эмчээр сурах шийдвэр гаргасандаа хэн нь ч харамсаагүй

Өчигдөр /2024.08.30/ цахим орчинд инженерийн тэтгэлэгтэй дүүгээ малын эмчээр сургахаар болсон тухайгаа нийтлэсэн нь олны анхаарлыг татсан юм. Бид тэтгэлгээ орхиод, малын эмчээр суралцаж буй Н.Хонгорзул болон түүний эгч Г.Батцэцэг нартай хэсэг хугацаанд ярилцлаа.

-Эгч маань надад малын эмч болох санал тавьж, багийн мөрөөдлийг маань сануулсан-

-Яагаад малын эмч мэргэжлийн сонгож, тэтгэлгээ орхих болсон бэ? 

 -Намайг бага ангид байхад манай гэрийн тэжээвэр муур, Сондор төрөх болоход зулзага нь буруу байрлалтай төрж чадахгүй амьтны эмнэлэг явж хагалгаа хийлгэсэн. Зулзагыг нь аварч чадаагүйд харамсаад хэдэн өдөр уйлахдаа “амьтны эмч” болно гэж бодсон. Дунд ангидаа “малын эмч” болох мөрөөдлөө мартсан ч биологи, байгалийн ухааныг сонгон суралцаж төгсөлтийн шалгалтуудаа энэ сэдвээр өгсөн. Манай анги удирдсан багш биологи, эрүүл мэндийн багш, бас хичээлээ маш сонирхолтой, сайн заадаг байсан болохоор дуртай хичээл болсон. Би мэдээлэл зүйн хичээлдээ биологоос илүү сайн дүнтэй болохоор өөрийгөө IT-гаар сурч чадна, бас ажлын байр элбэгтэй, эрэлттэй мэргэжил гэж бодсон. Тухайн үед малын эмч болох тухай санаанд огт ороогүй. Харин манай эгч намайг малын эмчээр сураач гэхэд нь би энэ талаар бодож эхэлсэн. 

Сүүлийн гурван жил зуны амралтаараа хөдөө эгчийнхээ гэрт очиж амраад байгальд дуртай болсон. Энэ жил эгчийндээ байсан нэг сарын хугацаанд нохой, муур, орог зусаг, могой гээд олон амьтантай хамт байсан. Эгч намайг малын эмчийн талаар ойлголттой болгох гэж ханиад хүрсэн, бэртсэн, хараа муудсан ямаанууд авч ирж өгч, би асарч, сувилж, эмчилгээ хийж байгааг харсан. Нэг өдөр өөр сумаас ирсэн малын эмчийн үзлэг, оношлогоо хийж, эмчилгээний зөвлөгөө өгч байгааг сонсоод догь санагдсан. Би өөрөө амьтанд дуртай ч цуснаас айдаг болохоор малын эмч болж чадахгүй байх гэж бодсон л доо. Харин одоо оролдоод үзье гэж бодож байна. 

-Тэтгэлгээ орхисондоо харамсаж байна уу?

-Юунд нь харамсах вэ. Булганы Польтекникийн Коллеж ч тэтгэлэгтэй. Хичээвэл малын эмчээрээ ч өөр сургуульд тэтгэлэг аваад сурч болно. 

-Малын эмчээр сурч төгсөөд, ирээдүйдээ юу хмйнэ, бүтээнэ гэж бодож байгаа вэ? 

-Хүн төрлөхтөн амьтанд халтай, харгис, хайр найргүй ханддаг. Хүмүүс идэх, өмсөх шуналаасаа болоод маш олон амьтны амийг хороодог. Энэ талаар олж мэдээд веган хоолтон болох гэж оролдож байсан. Хүмүүст иддэггүй, хэрэглэдэггүй, алдаггүй амьтан гэж бараг байхгүй. Тиймээс би хүмүүст дургүй. Амьтдыг хүмүүсээс аврахыг хүсдэг. Коллежоо төгсөөд мал, амьтны эмчээр үргэлжлүүлж мэргэжил дээшлүүлэх бодолтой байгаа. 

-Хүмүүс сонголтыг чинь үгүйсгээд, эгч нь мөрөөдлөө тулгачихлаа гэх мэт сэтгэгдэл үлдээж байна. Энэ талаарх чиний байр суурь ямар байна вэ?

-Хүмүүс юу гэж бичих нь надад хамаагүй ээ. Манай эгч надад малын эмч болохыг санал болгож, миний багын мөрөөдлийг сануулсан. Харин ч “өөрөө мэд” гэж хаялгүй, надад зориулж мал, амьтан, малын эмчийн тухай ярьж өгч, мэргэжлээ сонгоход туслаж зөвлөсөнд нь баяртай байгаа. Малын эмч мэргэжлийг сонгосондоо харамсахгүй байх гэж бодож байна. 

Ийнхүү бид Н.Хонгорзулд малын эмчээр сурах санал тавьсан түүний эгч Г.Батцэцэгтэй хэсэг хугацаанд ярилаа.

-Бид хоёр хэн хэн маань ятгасан, ятгуулсандаа харамсахгүй байгаа-

-Яагаад дүүгээ коллежид сургах санал гаргасан бэ? 

-Манай дүү хөдөөг мэдэхгүй хотын хүүхэд. Бага байхын л гэр оронгүй муур, нохой өргөж авч тэжээдэг, амьтны ая эвийг маш сайн олж, чин сэтгэлээсээ хайрлаж асардаг хүүхэд. Амьтадтай ойр байх дуртай. Ямар сайндаа зуны амралтаараа цагийн ажил хийвэл амьтны дэлгүүрт ажиллах юмсан гэж ярьдаг байсан хүүхэд. Бас байгалийн ухааны хичээлүүддээ дур сонирхолтой. Тиймээс энэ чиглэлээр мэргэжил эзэмших байх гэж би хувьдаа боддог байсан. Тэгсэн гэнэт нэг өдөр IT-гаар сурна гэхэд нь надад маш харамсалтай санагдсан. Өөртэй нь утсаар ярихад бас тийм ч итгэлтэй сонсогдоогүй тул мэргэжил сонголтынхоо талаар ахин бодож үзээсэй гэж хүссэн. Тэгээд хэрэг болох бүх мэдээллээр хангаж, малын эмч мэргэжлийн талаар илүү ихийг олж мэдэх, сургалтын төлөвлөгөөгөө гаргахад нь тусласан төдий. 

-Гэр бүл хамаатан садан нь хэрхэн хүлээж авсан бэ? 

-Эцэг эх нь мэдээж IT салбарыг илүү дэмжиж байсан. Бас тэтгэлэг авах болсонд нь баяртай байсан байх. Гэхдээ өөрийнх нь гаргасан “малын эмнэл зүйч”-ээр сурах эцсийн шийдвэрийг бүгд хүндлэж байгаа. Би мэргэжил сонгоход нь нөлөөлсөн ч хүч хэрэглээгүй. Энэ сошиал дуулианы ачаар дүү маань ч өөрийнхөө юу хүсэж байгааг ахин дахин тунгаах, мэргэжил сонголтдоо илүү хариуцлагатай хандах боломж гарлаа. 

-Малын эмчээр сургах болсон шалтгаан юу вэ?

-Ямар мэргэжил эрэлттэй вэ гэхээс илүү ямар мэргэжлээс энэ хүүхэд илүү их аз жаргалыг мэдрэх вэ гэдэг нь чухал. Зэрлэг амьтны эмнэлэгийн тухайд бид хоёр энэ тал дээр санаа нийлж, карерийн төлөвлөгөөгөө ярилцсан байгаа. Тиймээс би ч ирээдүйн боловсон хүчнээ цаг хугацаа, анхаарал халамж, харилцаа холбоо, дадлагын орчин, шаардлагатай нөөцөөр дэмжиж, менторлож, хамтдаа хөгжихөөр тохирсон. Ижил зорилготой, хүсэл сонирхол, үнэт зүйл нэгтэй залуусыг би хүний өөрийн гэлгүй туслаж дэмжинэ бас зааж зөвлөнө. 

Малын эмнэл зүйн ангийг онцгойлон санал болгосон шалтгаан хэд хэдэн үндэслэлтэй. Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь мал аж ахуй. Уламжлалт мал аж ахуйд суурилсан нүүдэлчин соёлын нөр их өв, түүх, ондоошлыг нь харвал дэлхийн хамгийн шилдэг малчид, малын эмч нар Монголоос л төрөн гардаг баймаар. Гэвч манай мал аж ахуйн салбар маш их хоцрогдож, чадварлаг боловсон хүчнээр дутагдаж байгааг малчид дур мэдэн малаа эмчилдгээс, махны эрүүл ахуй, мөшгих тогтолцоо хэрэглээнд нэвтрэхгүй байгаа зэргээс харж болно. Хөдөө аж ахуйн мэргэжлийг хүүхдүүд сонирхохоо байж, сонгохоо больсныг энэ чиглэлийн сургуулиудын элсэлтийн тооноос харж болно. Үүнд эсэргээрээ эцэг эхчүүдийн нөлөө ч байгаа. Үнэхээр сонирхоод хөдөө аж ахуйн мэргэжил эзэмшье ч гэсэн эцэг эх нь зөвшөөрөхгүй байх нь ч бий. Нөгөө талаас нэгэнт хөдөө аж ахуй, байгальтай ойр өсөөгүй хүүхдүүд энэ чиглэлд ямар боломж байгааг мэдэх ч үгүй яваа. Бид нийтээрээ үр хүүхдээ “дэлхийн хүн болгох” гэж дарамтлаж, тулгаж байгаагаас “монгол хүн болгох” тухай ямар ч бодлогогүй яваа. Энэ сэдвийг цааш дэлгэрүүлээд ярьвал их юм бий. 

-Таны саналыг дүү нь хэрхэн хүлээн авсан бэ?

-Нэг анимэ үзээд цуснаас их айсан юм билээ. Тэгээд өөрийгөө яагаад ч эмч болж чадахгүй гэж бодчихсон явж байсан. Үнэндээ хамраас цус гарах, цусны шинжилгээ өгөх зэргээс айдаггүй. Тэгэхээр жижигхэн зүйлээс болоод дуртай зүйлээсээ татгалзах гэж байсныг нь засаж залруулсан, зоригжуулсан, багахан хөшүүрэг өгсөн гэж бодож байгаа. Би жоохон байхдаа яг ийм ялихгүй зүйлээс болж хийх дуртай хэд хэдэн зүйлээ орхиж байсан. Намайг хөдөө ир гэхэд ч дүү дуртай ирсэн. Манай тэжээвэр болон мал амьтдыг маш хариуцлагатай харж, асарч байсан. Амьтдыг өрөвдөж, өөрийгөө оронд нь тавьж боддог, амьтны эрхийн мэдрэмжтэй хүүхэд. Бид хоёр хэн хэн маань ятгасан, ятгуулсандаа харамсахгүй байгаа. (инээв)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-31 21:31

хүмүүст дургүй бас эвгүй юм бээ

Ган
Ган
2024-09-01 01:47

М�##�ын эмч сайхан мэргэжил. Монголд хамгийн хэрэгтэй, хамгийн ач холбогдолтой, хэзээ ч ажилгүйдэлд орохооргүй мэргэжил.
Хүмүүсийн дургүйцээд байгаа нь эгчийнх нь хандлага нь. Нээх зэвүүн, бүр тулгаад шаардаад тархийг нь угаагаад, үглээд яншаад, бүр �##�батай юм шиг, өөрөө ямар нэг ш�##�тгаанаар зугтсан биелээгүй мөрөөдлөө дүүдээ шахчихсан нь, тэгээд тэрэндээ бүр санаа зовохгүй ичгүүргүй байгаа нь хүмүүсийн зэвүүг хүргээд байгаа юм. Нэг л�##�рын хүнмй амьдр�##�д оролцдог �########�нүүд байдаг даа. Яг тэр байгаа юм.

Кккк
Кккк
2024-09-01 10:18

Ямар мундаг ховор эгч вэ..... харин сурах явцдаа дүү урам хугарах бий дээ тэнд бас хамт сурдаг хүүхдүүд багш ажилчид урам зоригийг мохоох бий хэцуу шүү манайхан мангардуу өсөж хөгжих өөрийгөө олоогуй онгирсон сагсуу буруу зөрүү явд�##�тай буруу зөрүү яариатай хэнд ч хэрэггүй илүү дутуу яариатай хар муу санаатай бусдыг ойлгох хундлэх т�##� дээрээ хүүхэд аятай тэгсэн мөртлөө том хүний явдлаар явах гэж мунагтдаг ..........олон юмыг тэсэх эсэргүүцэх шаардлагатай шүү АМЖИЛТ ДАРИН АМЖИЛТ ЗАМ МӨР НЬ ДАРДАН БАЙЖ ИРЭЭДУЙГЭЭ ГЭРЭЛТҮҮЛЖ ЯВААРАЙ ОХИН МИНЬ ...

Зочин
Зочин
2024-09-01 11:06

М�##�ын эмч царайтай юм

Irgen
Irgen
2024-09-01 18:21

M#l aj ahuin orond m#liin emch shig heregtei meregjil bhguee,

Холбоотой мэдээ

Back to top button