Нийгэм мэдээ

48 настай эрэгтэйг машинд нь шатаагаад зугтсан этгээдийг баривчиллаа

Хүн амь нас хохироон хэргийн газраас зугтаж, орон нутагт орогнож байсан этгээдийг олж тогтоолоо.

Тодруулбал, энэ есдүгээр сарын 01-ний шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Машин дотор эрэгтэй хүн шатаж нас барсан” гэх хэрэгт цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явууллаа.

Шалгалтаар 48 настай, эрэгтэй “Б” нь тус хэргийг үйлдэж, хэргийг газраас зугтаасныг эрэн сурвалжилж, Булган аймгийн Гурванбулаг суманд орогнож байсныг олж тогтоолоо.

Цагдаагийн байгууллагаас уг этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

lalruud iim elii shde p###a

Зочин
Зочин

Бид ийм л нийгэм байгуулж байгаа гэдгээ ойлгоцгоох хэрэгтэй. Үүнийгээ ардчилал, хүний эрх гэж ойлгодог.

Холбоотой мэдээ

Back to top button