Зориггүй АН орон нутгийн сонгуульд ШИНЭ эвсэлтэй хамтарна
Нам, эвслүүд 2024 оны орон нутгийн сонгуульд сойх нэр дэвшигчдээ тодруулсан. Ардчилсан намын хувьд НИТХ-д өрсөлдөх 45 кандидатаа зарласан бөгөөд, үүнд нь ШИНЭ эвслийн гишүүн, тус эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан хүмүүс багтжээ.
НИТХ-ын сонгуульд гэхэд ШИНЭ эвслээс УИХ-д үзсэн Э.Энхзориг нарын хэд хэдэн хүн АН-аас дэвшжээ.
Учир нь Ардчилсан нам ШИНЭ эвсэлтэй хамтарч, орон нутгийн сонгуульд оролцох улс төрийн шийдвэр гаргасан байна. Энэ талаараа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн мэдээлж, гарын үсэг зурах аж.
2024 оны УИХ-ын сонгуулиас харахад олон нийт Ардчилсан намд ихээхэн итгэл үзүүлсэн.
МАН гурав дахь удаа үргэлжлүүлэн олонх болж, засаглаж буй энэ цаг үед системийн томоохон сөрөг хүчин байх нам нь АН юм.
Орон нутгийн сонгууль бол дараа, дараагийн шинэ улстөрчдийг бэлтгэх, карьерын чухал эхлэл. Атал Ардчилсан нам сонгуульд бие даан оролцох, намын гишүүнчлэлээс нэр дэвшигчдээ бүрдүүлэх хэмжээний боловсон хүчний нөөцгүй болжээ гэлтэй.
УИХ-ын сонгуулиар мөн Либертари намтай хамтран оролцох шийдвэр гаргаж байсан. Хамтрахгүй, эвсэхгүй л бол ялалт байгуулж чадахгүй гэсэн айдас уу. Эсвэл боловсон хүчний дутагдалд орсон уу. Нэг бол үзэл баримтлал нь нэгдээ юу. ШИНЭ эвслийн концепц лав баруун төвийг баримталдаггүй, нэлээд консерватив, зарим талаар зүүний чиг баримжааг баримталдаг онцлогтой.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сөнөжээ
Шулуухан МАН-аа сонго доо ,танай Ан-хан Ман-тай 1хөнжилд ороо биз дээ,эхнэр нөхөр 2ын хэнийг нь гэж �##�агчлах вэ дээ
Зоригтой гээд МАН-д ялагдах уу