Нийгэм мэдээ

Ирэх жилээс нэг ч бродюр солихгүй, зөвхөн замаа засна гэлээ

Жил бүр л бродюр сольдог асуудал сүүлийн хугацаанд маргаан дагуулах боллоо. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хувьд "Стандартаа мөрдөхийн тулд бродюр шинэчлэх шаардлагатай болдог" хэмээн тайлбарлаад байсан юм.

Тэгвэл НЗДТГ-аас одоогоор мөрдөгдөж буй тус стандартыг ирэх даваа гарагаас цуцална гэж мэдээллээ.

Тэрбээр "Иргэд олон нийтийн зүгээс авто замаа бус бродюраа сольж байгаа явдалд шүүмжлэлтэй ханддаг. Харин хотын даргын зүгээс бродюр сольж буй бүх байршлын авто замыг засна. Бродюр сольж байна гэдэг тухайн хэсгийн замын засна гэсэн үг. Бродюрыг нь сольчхоод замыг нь засахгүй үлдээсэн хэсэг байвал би өөрөө огцорно.

Барилга, хот байгуулалт болон Зам тээврийн сайд хамтарч баталсан стандартаар авто замын бродюрыг зорчих хэсгээс 15 см-аас дээш өндөртэй байхаар баталсан. Бид энэ стандартыг өөрчлүүлнэ. Одоо сольж байгаа бродюрын ажлыг дуусгаж, ирэх жилээс нэг ч бродюр солихгүй замаа засна. Харин авто зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуй нэгжүүд хуучин бродюрыг хуулаад орхих бус ангилж дахин ашиглах боломжтой бродюрыг бид хэрэглэнэ” гэжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-07 13:35

Дараа жил болохоор тэр чинь өнгөрсөн жилийн амл�##�т гээд зогсож байна хараарай

Зочин
Зочин
2024-09-07 14:19

Стандартын бродюртай лайзөө, энэ бродюраас болж сонгуулиар гарахгүй дээ �######�уул

ХОТЫН дарга нарт
ХОТЫН дарга нарт
2024-09-07 16:56

ТОМ дарга ирнэ хэмээн иргэдээр замын нүх шороогоор бөглүүлж байхын оронд ОРБИТ - НАЙРАМДАЛЫН замыг боломж гарган шууд засв�##� зүгээрсэн.

Aриун
Aриун
2024-09-07 17:48

Солиоч яадгийн гоё шдээ

Эрик
Эрик
2024-09-07 17:48

Солиоч яадгийн гоё шдээ

Tserenjav
Tserenjav
2024-09-07 17:54

Хаха за шаагаад хийдэгээ хийсэн гар одоо болно зүгээр огцроод �######�аад өг

Хотын иргэн
Хотын иргэн
2024-09-07 18:42

Сонгуульгүй, их мөнгө завших хэрэгцээ нь багасах тул солихгүй.

Зочин
Зочин
2024-09-07 18:54

Бордюроор ханг�##�ттай мөнгө хийсэн, дараа жил өөр юмыг сольж мөнгө хийнээ гэж байгаа юм шиг л байх шив дээ?

Baljmaa
Baljmaa
2024-09-07 21:21

Яана даа, үнэн байгаасай

Цогягү
Цогягү
2024-09-07 21:34

Тавьсан замаа данхтай тос гоожуулж гурилдаад ,..

Зоч
Зоч
2024-09-07 22:48

Энэ жил цадт�##�аа идчих нь. Дараа жил бондын мөнгө байх ч үгүй

Зочинз
Зочинз
2024-09-07 23:21

Дараа жил сонгууль болохгүй л дээ. 28 онд л бродюр солих байх.яагаад гэвэл ....

Зочин
Зочин
2024-09-07 23:36

Бордюр гэж бичнэ, яагаад бродюр бродюр гэж бичээд байдаг юм бол доо?

Зочин
Зочин
2024-09-08 10:37

Нямбаатарт сонгуулийн өмнө СХД 29 хороо Драгоны ард байрлах олон жил хогонд дарагдсан газар ирээд л попороод байсан төр юмаа мэдэж байна энэ газрыг хураан авч цэцэрлэг барина гээд байсан хаана байгаан бээ одоо нөгөө газарт нь хашаа татаад л яг хэвээрээ 11 жил юу ч хийлгүй хогтой газар хэвээр л үлдлээ

Зочид
Зочид
2024-09-08 11:39

Бордоо засахаа больж автомашин явдаг замаа з засах хэрэгтэй ба зам нь машин явж болохгүй донсолгоотой байхад замаа засаачээ.

Наран
Наран
2024-09-08 13:02

Дугуйн замаа нэмэгдүүлээч . Бас дугуйн зам дээр тэмдэг тэмдэглээ хийвэл машин явахгүй

Холбоотой мэдээ

Back to top button