ЭДИЙН ЗАСАГ

34,8 сая тонн нүүрс экспортолжээ

Монгол Улсын нүүрсний экспортын орлогын өсөлт энэ оны 11 сарын байдлаар 326.8 сая доллар, төмрийн хүдрийн экспортын орлогын өсөлт 211.7 сая ам доллараар нэмэгдэж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарахад нөлөөлжээ.

Харин зэсийн баяжмалын экспортын орлого өнгөрсөн оны мөн үеэс 153.2 сая ам доллараар буурсан байна. ГЕГ-аас мэдээлснээр оны эхний 11 сард 34.8 сая тн нүүрс экспортод гаргаж 2943,9 сая ам долларын орлого олжээ. Өнгөрсөн оны мөн үеэс экспортод гаргасан нүүрсний биет хэмжээ 1.4 сая тн-оор, орлого нь 326.8 сая ам доллараар өссөн дүнтэй.

Өнгөрсөн онд УИХ-аас баталсан Монгол улсын 2019 оны төсөвт тусгагдсан зорилтоор бол оны эцэст 42.0 сая тн нүүрс экспортод гаргах төлөвлөгөөтэй байгаа юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button