Нийгэм мэдээ
Гадаадын виз гаргаж өгнө гэж иргэдийг залилсан этгээдийг Туркээс баривчиллаа

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн С-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнөөдөр буюу есдүгээр сарын 11-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тус этгээд нь 2021-2023 он хүртэлх хугацаанд “Гадаад улсын виз гаргаж өгнө” хэмээн олон иргэнийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан.
Улмаар Монгол Улсад албадан авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба хамтран зохион байгуулсан аж.
З.УЧРАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗӨВ ЗАГАСАН НҮДЭТ МОНГОЛЫН ЦАГДАА БРАВО ЛУЙВАРЧИНГУУД ДЭНДҮҮ ДАВАРЧ БАЙНА ОДОО МИНИЙ МОНГОЛЫН ЭРЭЛХЭГ ЗОРИГТ ЦАГДААГУУД АМЕРИК УЛСААС ХҮЗҮҮГҮЙ ТАХЛЫГ БАРИВЧЛАН АЦАРЧ НЭГ ХУДАГТ ТҮГЖЭЭД МАРТЧИХВАЛ МОНГОЛ УЛС ХӨГЖИНӨ.
Солонгоо гэдэг залилагч хүүхэн мөн бх шив. Ашгүй дээ Үйл лайгаа өөртөө хураасан хүн. Хөөрхий боломж бололцоо тааруу хүмүүс Амьдралаа дээшлүүлье гэсэн итгэлээр л хамаг байдгаа өгөөд хандсан бж таарна. Жил гаран туркэд зугаалаад үрэн таран хийгээд ирж бган биздээ?