Нийгэм мэдээ

"72 цагийн эм"-ийг өсвөрийнхөнд жоргүй олгож байгаад, хэрхэн анхаарал тавих вэ

Жирэмслэлтээс хамгаалдаг гэх гурван ч төрлийн эмийг манай улсад эмийн сангууд борлуулдаг бөгөөд хүмүүс тэдгээрийг "72 цагийн эм" гэж ярьдаг. Хамгийн аюултай нь, эмчийн жороор олгох ёстой энэ эмийг жоргүйгээр, дээрээс нь өсвөр насны хүүхдүүдэд хяналтгүй худалдаж байгаа нь анхаарах асуудал болоод байна. 

Бид энэхүү нөхцөл байдлыг тандахаар өдрийн 11 цагийн орчимд нийслэлийн нэгэн сургуулийн ойролцоох эмийн сангаас арван жилийн сурагчаар "72 цагийн эм" авхуулсан юм.

Төд удалгүй сурагч маань эмийн сангаас гартаа эм бариад гарч ирсэн юм. Тухайн худалдан авалтын талаар лавшруулан эмийн санч ямар нэгэн жор болон эмийн хэрэглээний талаар заавар өгсөн үү, гэж асуулад. "Худалдаж авахад, юу ч хэлээгүй" гэх хариулт өглөө.

Үүнээс харахад жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эмний худалдаа, хэрэглээ аль аль нь замбараагүй, хяналтгүй болсон дүр зураг энэ мэт жишээгээр харагдаж байгаа юм.

Өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн амьдрал хэт залуужсаныг жирэмснээс хамгаалах эм авахад, ямар нэгэн жор болон заавар зөвөлгөө өгөхгүй байгаа эмийн санчаас харж болох юм. Дээрх эм нь үнийн хувьд 5000-6800 төгрөг байдаг тул худалдаж авахад өртгийн хувьд аль насныханд асуудалгүй байх аж.

Тухайн эм нь олон удаа хэрэглэбэл, асар их хор нөлөөтэй бөгөөд олон улсад хүсээгүй жирэмслэлтэд өртсөн, нэн шаардлагатай үед хэрэглэдэг байна.

Манай улс энэхүү эмийн замбараагүй худалдаанд ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол төд удалгүй, хэдхэн жилийн дараа "Үргүйдлийн" аюул нүүрлэхвий.

-Жирэмслэлтээс хамгаалах эмийн талаар-

Прегнон: Өндгөвчнөөс өндгөн эс гарахыг дарангуйлна. Үр тогтсон өндгөн эсийн умайн хананд бэхлэгдэх чадварыг бууруулах замаар үр тогтолтоос сэргийлнэ. Энэ бэлдмэл нь хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орсноос хойш ууж хэрэглэдэг. Түүнийг жирэмслэлтийг таслан зогсоох зорилгоор хэзээ ч хэрэглэдэггүй. Мөн бэлгийн замын халдвараас сэргийлэхгүй. Удаан хугацаагаар жирэмслэхээс хамгаалж чадахгүй.

Постинор: Постинорыг бэлгийн харилцаанд орсноос хойш 72 цагийн дотор ууж хэрэглэнэ. Хэрэв Постинорыг хэрэглэсний дараа жирэмсэлвэл умайн гадуурх жирэмслэлт тохиолдох магадлалтай. Зөвхөн яаралтай үед хэрэглэнэ. Уг эм нь жирэмслэлтээс хамгаалах тогтмол үйлдэл үзүүлдэггүй. Сарын мөчлөгийн хэмнэлийг алдагдуулдаг.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button