Нийгэм мэдээ
Бусдын данснаас мөнгө гаргаж, мөрийтэй тоглодог банк, улсын бүртгэлийн 6 хүнийг саатуулсан
Арилжааны банкууд дахь хувь хүний данснаас их хэмжээний мөнгө гарган авч мөрийтэй тоглоом зохион байгуулдаг байж болзошгүй бүлэг этгээдийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхлээд байна.
Тодруулбал, нэр бүхий банкны ажилтнууд болон улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүд уг үйл ажиллагаанд хамааралтай бөгөөд одоогийн байдлаар зургаан хүнийг саатуулан шалгаж байгаа юм.
Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн.
Хэргийн оролцогчдын талаар болон холбогдох мэдээллийг түгээх нь ажиллагаанд саад учруулна гэж албаныхан хэлж байгаа юм.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэв үнэн бол хатуу шийтгэх хэрэгтэй.
Банк дандаа буруугүй гэж хэрэглэгчийг гүтгэдэг. Нууц үгээ бусдад өгсөн гээд.
Банканд итгэхэд хэцүү болсон төрийн албаныхантай нийлээд луйвар хийх нь зүгээр
байдаг л үзэгдэл мөсөн уулын орой цухуйж хэр ухаж төнхөж шалгах юм худлаадоо
Банк хамгийн новшийн өөрсдөө ийм л байгаан хэчнээн өндөр хүүтэй шулаач нар бмюиоээ
Түмний итгэлийг хүлээсэн хүмүүс байдаг баймаар юм даа. Төрдөө итгэхгүй бсан бол одоо банк нэмэгдлээ дээ. Гайхдаг байсан юмаа. Хүний данснаас мөнгө алга болохыг.... дээр үед бол шууд шоронд явуулдаг байлаа. Одоо бол толгойг илээд ажиллаж бгаа нэр зүүж мөнгө хулгайлах арга замаа хайгаад сууж байдаг болж дээ
Банкны ажилчид жинхэнэ хулгайчид, хаан банкнаас өдөрт 6, 7 мянган төгрөг алга болж байна ямар муухай юм бэ гэж нэг хөдөөний хүн ярьж байна лээ ийм байдлаар нэг биш хэд хэдэн хүнээс авахад хэдэн төгрөг болох вэ ингэж алдагдлаа нөхдөг юм биш үү маш сайн шалгаарай
2024.08.02 өдрийн 07:40 д гэртээ байж байхад минь Хаан банкны данснаас OR уншуулж 7891 төгрөг гарсан тухай 18001917 хаан банкны лавлах үйлчилгээнд мэдэгдсэн ч та өөрөө байна гэсэн хариу өгөөд гомдолтой бол цагдаад ханд гээд л хэрэгсээгүй орхисон нь ийм л учиртай байхнээ.
Банк энэ луйварчидаа хамгаалдаг өөрөө хохироохгүйн тулд
үнэн бол хатуугаар ялла
Хуульгүйн доор хулгай боловсролгүйн доор боол гэдэг болж!!! Монгол улсад хууль сул учраас!!!
ЯББ
УБЕГ аар хулгайч луйварчид байдаг