Нийгэм мэдээ

Гадна тагтан дээр нохой тэжээвэл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ

Гадна тагтан дээрээ үүр засаж, нохойгоо тэжээдэг, эзэн нь хааяа гарч ирж ялгадасыг нь шүүрддэг тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад буй. Тэгвэл "Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль"аас тус үйлдэлд хамаарах заалтуудыг хүргэж байна.

  • 6.1.2.гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх.
  • 8.1.5.гэрийн тэжээвэр амьтны амь нас, эрүүл мэндэд бусдын учруулсан гэм хорыг арилгуулахаар шаардах.
  • 9.1.4.гэрийн тэжээвэр амьтныг хоол хүнсээр хангах, халдварт өвчин, гэмтэл бэртэл авахаас урьдчилан сэргийлэх;
  • 9.1.5.гэрийн тэжээвэр амьтныг зориулалтын буюу улирлын онцлогт тохирсон, агаар солилцоо сайтай, байгалийн гэрэл нэвтрэх боломжтой, хөдлөх хангалттай орон зай бүхий байр, үүр, орчин нөхцөлөөр хангах;
  • 9.1.6.гэрийн тэжээвэр амьтныг цэвэр, аюулгүй орчинд байлгах;
  • 9.1.7.гэрийн тэжээвэр амьтныг орон сууц, хашаанаас хараа хяналтгүй гарахгүй байх, бусад амьтан орохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;
  • 9.2.5.олон нийтийн газар, авто зам, гудамж, талбай, орон сууцны орчны газар, цахилгаан болон явган шат, орц, хонгилыг нохой, муурын ялгадсаар бохирдуулахгүй байх, бохирдуулсан тохиолдолд орчныг цэвэрлэж, өтгөн ялгадсыг зориулалтын хогийн сав болон цэгт хаях;
  • 9.2.7.нохой, муурыг эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хугацаагаар хараа хяналтгүй орхихгүй байх;
  • 36.1.Иргэн, хуулийн этгээд гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийлэл үйлдэхийг хориглоно.
  • 36.2.Дараах үйлдэл, эс үйлдэхүйг гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийлэл гэж үзнэ: 36.2.9.нохой, муурыг байнга уях, хөдөлгөөн хязгаарласан орчинд хорих;

40.1.Энэ хуулийг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэсэн байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-12 15:48

Үнэндээ зайгүй орон сууцанд нохой тэжээх боломжгүй. Анхнаасаа орон сууцанд амьдардаг бол нохой битгий ав. гадаа хашаа байшинтай бол нохой авб�##� амьтан чөлөөтай гүйгээд зүгээр. Гүйдэг амьтныг ингээд хөдөлгөөнгүй хориод буруу-

Зочин
Зочин
2024-09-12 22:42

хашаан дотроо нохой тэжээвэл мөн харижцлага хүлээлгэ. Эсхүл байшиндаа нохой тэжээхэд сар бүр 200 мянган төгрөгийн, хашаандаа тэжээвэл 100 мянган төгрөгийн хураамж ав. Хэрвээ хураамжаа төлөхгүй бол нохойг хүчээр буудаж устга.

Зочин
Зочин
2024-09-13 12:19

Нохои,муур Орон сууцанд тэжээх Муу ! !

Холбоотой мэдээ

Back to top button