Нийгэм мэдээ

Өнөөдөр супер сарны үзэгдэл тохионо

Өнөөдөр хойд Америк, өмнөд Америк, Африк болон Европт байгаа бол сар болон сарны хэсэгчилсэн хиртэлт давхцахыг харах боломжтой.

Сарны хэсэгчилсэн хиртэлт нь нар, сар хоёрын дундуур дэлхий ороход тохиолддог үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл, сарны зарим хэсэг дэлхийн сүүдэрт орно гэсэн үг. Ингэснээр нарны гэрэл сарны гадаргуу дээр тусахгүй буюу олон гариг нэг тэнхлэгт давхцах үзэгдэл болно.

Есдүгээр сарын бүтэн сар нь дэлхийн бөмбөрцгийн хойд хэсгийн олон газарт ургац хураалттай давхацдаг. Тиймээс энэ сарыг "Ургац хураах сар" ч гэж нэрлэх нь бий. Тэргэл сар тэнгэрт гарснаар тариаланчид шөнө орой болтол ажиллаж, үр тариагаа ахиу хураадаг уламжлалтай.

Цаашилбал, үүнийг супер сар ч гэж нэрлэдэг. Сар нь зууван хэлбэртэй замаар дэлхийг тойрон хөдөлдөг бөгөөд нэг бүтэн тойрч дуусахад ойролцоогоор 27 хоног зарцуулдаг. Энэ хугацаанд дэлхийтэй хамгийн ойртож ирэх үе нь есдүгээр сард тохиох бөгөөд үл ялиг том, өмнөхөөсөө илүү тод гэрэлтэж харагддаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-17 08:11

????????❤️????????❤️????????❤️

Зочин
Зочин
2024-09-17 08:11

БАЯРЛАЛАА...????????❤️????????❤️????????❤️

Холбоотой мэдээ

Back to top button