Нийгэм мэдээ

Украин дроноор ОХУ-ын зэвсгийн агуулахад халджээ

Өнгөрсөн шөнө /2024.09.18/ Оросын Тверь мужийн нутаг дэвсгэрт оршдог зэвсгийн томоохон агуулахад Украины дронууд халдсаны улмаас асар хүчтэй дэлбэрэлт болжээ.

Москвагаас баруун зүгт 380 км зайд оршдог Торопец тосгоны ойролцоо оршдог уг агуулахын дэлбэрэлтийн улмаас асар том хэмжээний гал дүрэлзэн асаж байгааг цахим сүлжээн дэх видео бичлэг харуулж байна.

Мөн NASA-гийн хиймэл дагуулд тухайн газраас 14 км кв талбайг хамарсан хүчтэй халалтын эх үүсвэр мэдрэгджээ. Газар хөдлөлтийг бүртгэх станцуудад дэлбэрэлтийн үеэр бага хэмжээний чичиргээ мэдрэгдсэн байна.

Энэ талаар Украины тусгай албаны эх сурвалж тухайн агуулахад их хэмжээний пуужин, удирдлагатай бөмбөг, их бууны сум хадгалагдаж байсныг мэдээлсэн байна.

Өчигдөр орой Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ээлжит мэдэгдэлдээ халдлагын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн ч юу дэлбэрсэн талаар огт дурдаагүй юм.

Оросын тал энэ шөнө нутаг дэвсгэр дээрээ Украины 54 дроныг устгаснаа мэдээлсэн ч Тверь мужид юу болсон талаар мэдээллээгүй юм.

Харин Украины тал Оросын харвасан 52 дроны 46-г нь унагаснаа мэдээлжээ. Лхагва гарагийн шөнө бас Оросын талаас гурван пуужин харвасан нь бүгд байндаа хүрээгүйг мэдээлсэн юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2024-09-19 14:14

УКРАЙНЧУУД ОРОСЫН НУТАГТ ЮУ ХААНА БАЙДАГЫГ НЬ БҮГДИЙГ МЭДЭЖ БАЙГАА БОЛОХООР БҮГДИЙГ НЬ УСТГААЧ.

Холбоотой мэдээ

Back to top button