Нийгэм мэдээ

Тусгай хэрэгцээт сургуулийн сурагчид кофены газруудад ажиллаж эхэллээ

Тусгай хэрэгцээт 55 дугаар сургууль талх нарийн боов, баристагийн шинэ ангитай болжээ.

Тодруулбал, тусгай хэрэгцээт сургуульд талх нарийн боов, баристагийн ангид суралцаад, төгссөнийхөө дараа кофе шопт ажиллах боломжтой болсон байна. Одоогийн байдлаар тус сургуулиас хэд хэдэн сурагч энэ чиглэлээрээ ажиллаж байгаа юм.

Мөн 11,12 дугаар ангийн сурагчид хамтран улаан лооль, өргөст хэмх, салад навч, юуцай, чинжүү гэх мэт нарийн ногоо тариалж, сургуулийнхаа гал тогоонд өгдөг байна. Энэ байдлыг сургууль нь үнэлэн сургуулийнхаа дээврийн догол хэсгийг ашиглан 32 метр талбайг хүлэмж болгожээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button