"Өндрийн хязгаарлагчийг том оврын автомашин эвдэлсэн"
БЗД-ийн 26-р хороо үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо Парк-Од худалдааны төвийн урд зам дээрх өндрийн хязгаарлагчийг том оврын автомашин сууринаас нь салгасан байна.
Энэ хэрийн талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа. Тэрбээр, "4.5 тонн метрээс өндөр даацтай том оврын автомашин энэхүү хязгаарлагчийг сууринаас нь салгаж эвдэлсэн байна. Бид тухайн жолоочийг олж, хариуцлага тооцохоор ажиллаж байгаа. Мөн тухайн өндрийн хязгаарлагчийг хянах байгууллагатай холбогдсон. Парк Од худалдааны төв шилэн гүүр барихдаа хамтад нь өндрийн хязгаарлагч барьсан. Энэ байгууллагат хандаж, засуулахаар болсон" гэлээ.
Мөн Нийслэлийн авто замын хөгжлийн газраас тус өндрийн хязгаарлагчийн талаар тодруулахад, "Парк Од болон том оврын автомашины жолооч нар тухайн өндрийн хязгаарыг зассаны дараагаар уг байгууламжийг нийслэлийн өмчид шилжүүлж авна" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хот дотор том машин явуулдаг улс манайхаас өөр хаана ч байхгүй.