Нийгэм мэдээ

УЕП: Г.Ган-Очирыг Францаас шилжүүлж авна

Иргэн Г.Ган-Очир нь 2022 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагч болон цагдаагийн алба хаагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, бусдын байшинг галдан шатааж хууль бусаар устгасан. Мөн сонгуулийн ерөнхий хорооны ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн.

Түүнийг эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн

  • /Хууль сахиулагчийг эсэргүүцэх/, 17.8 дугаар зүйлийн 3.1
  • /Эд хөрөнгө устгах гэмтээх/, 13.14 дүгээр зүйлийн
  • /Худал мэдээлэл тараах/ зааснаар яллагдагчаар татаж байсан юм. Тэрбээр яллагдагчаар татагдсан байх үедээ 2022 оны долоодугаар сард монгол улсын хилээр гарч, оргон зайлсан юм.

Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны наймдугаар сараас эхлэн түүнийг Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж эхэлсэн. Франц Улсын Аннеси хотын эрүүгийн хэргийн шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр Г.Ган-Очирыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр хоёр жил хорих ял оноосон талаар тус улсын Интерполын үндэсний төв товчооноос мэдээлэл ирүүлсэн. 

Интерполоор олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Г.Ган-Очир нь Франц Улсын нутаг дэвсгэрт саатуулагдсан тул түүнийг шилжүүлэн авах ажиллагааг олон улсын гэрээ конвенцын дагуу явуулж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
оогий
оогий
10 сар 3, 2024 10:20

Худ�##� хуурмагт нь нэг хэсэг бүх нийтээрээ итгэсэн байх шүү, хүний газарт эх орныхоо нэрийг гутаасан новшийг авчрах нь зүйтэй.

Зочин
Зочин
10 сар 3, 2024 11:33

Ган-Очир чинь Тагнуулын газарт ажилладаг чадварлаг тагнуулч байхдаа ноцтой гэмт хэргүүдийг илрүүлж төрийн өндөр �##�ба хашдаг нохдууд холбоотой болохыг олж шүүхэд хандсанаас болж МАН АН-ын мафийнханд зуугдчихаад байгаа гэсэн шүү.

Зочин
Зочин
10 сар 3, 2024 12:34
Reply to  Зочин

Манай тагнуул, цагдаагийхан гэж нэг иймэрхүү л ноход улс төрчидтэй хуйва лдаад л, тэднийхээ нэрэнд дулдуйдаж дээшилж доошлоод, сөнөхөд нь хамт сөнөж бдаг арчаагүй хар юмнууд байдым доо, чааваас гэж.

Иргэниргэн
Иргэниргэн
10 сар 3, 2024 11:40

Монголд авчирж �##�ах нуу. Зөв юмаа хийсэн з�##�уу.

Лол
Лол
10 сар 3, 2024 13:30

Гомо л�##�рыг шоронд

Зочин
Зочин
10 сар 3, 2024 13:40

Хулгайч луйварчин хүчирхийлэгч царайтаагаа яг таарах гэж

Холбоотой мэдээ

Back to top button