АНУ-д Хелен далайн хар шуурганы улмаас амь үрэгдсэн хүний тоо 200 давлаа
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын өмнөд бүсийг Хелен далайн хар шуурга дайран өнгөрч, асар их дэд бүтцийн хохирол учруулсан. Одоогийн байдлаар тус шуурганы улмаас амь насаа алдсан хүний тоо 215 хүрсэн байна. Аврах баг болон сайн дурын ажилтнууд алслагдмал, сүлжээ тасарсан бүсүүд рүү хүрэхээр одоог хүртэл ажиллаж байгаа юм.
Хелен нь 2005 онд АНУ-ыг дайран өнгөрсөн Катрина далайн хар шуурганаас хойш тохиосон хамгийн олон хүн амь эрсэдсэн гамшиг болов. Амиа алдсан хүмүүсийн тал гаруй нь Хойд Каролина мужийн оршиг суугчид байжээ. Хойд Каролина мужийн алслагдмал уул нуурууд руу очих замын эргэлт бүрд аврагчид саад тотгортой тулгарч байгаа юм. Үүний улмаас Хелен шуурганы улмаас гацсан, сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа удаашралтай явагдаж буй.
Хойд Каролина мужийн Ватауга хошууны коммисар Чарли Уаллин хэлэхдээ аврах багийнхан таарсан хүмүүсийн ихэнх нь ямар нэгэн хүнд бэртэлгүй, ундны усны дутагдалд л орсон байсан гэжээ. Гэхдээ өдөр бүр сураггүй болсон хүнийг шалгуулах хүсэлт хүмүүсээс ирж байгаа тул хэзээ эрэн хайх ажиллагаа дуусах нь тодорхойгүй байна гэж тэр хэлсэн юм.
Эх сурвалж: Associated Press















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.