УРЛАГ

Монгол бүжигчид ОХУ-д түрүүллээ

Оросын холбооны Чечень улсын алдарт бүжигчин, бүжиг дэглээч Махмуд Эсамбаевагийн нэрэмжит 15 дахь удаагийн мэргэжлийн гоцлол болон хослол бүжигчдийн тэмцээн өнгөрөгч өдрүүдэд ОХУ-ын Грозный хотод болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Монголоос оролцсон Үндэсний урлагийн их театрын бүжигчин А.Түвшинбаяр, Б.Мөнхжингоо хослол бүжигчдийн төрөлд, М.Мишээл гоцлол төрөлд тэргүүн байр эзэллээ. Тэд хөгжмийн зохиолч УГЗ Ш.Өлзийбаяр, бүжиг дэглээч МУСТА С.Цэцгээгийн "Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжиг, бүжиг дэглээч Х.Хашхүүгийн "Наадий" биелгээ бүжгээр оролцсон байна. Энэ тэмцээнд манай улсаас анх удаа мэргэжлийн бүжигчид оролцож ийнхүү хоёр төрөлд түрүүлэв. Мөн тэд энэ тэмцээнийг залгуулаад Халимагт болох олон улсын тэмцээнд оролцох ажээ. 

Үндэсний урлагийн их театрын бүжигчин А.Түвшинбаяр нь “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжигт Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн дүрийг бүтээж байсан бөгөөд Өмнөд Солонгос улсад өнгөрөгч долдугаар сард болсон гоцлол бүжигчдийн 21 дэхь удаагийн уралдаанд тэргүүн байр эзэлж байсан юм.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Фэн
Фэн

Тэнгэрийн хутагт ч ёстой сайхан бүтээл болсон доо. Гоцлол бүжигчид маш сайн байсан. з�##�уу уран бүтээлчдэд амжилт хүсье.

Ккккк
Ккккк

Энэ тэмцээн мэргэжлийн бүжигчин ордог юм уу, сайн дурын уран сайханчдын юм уу. Мэдээг сайн ойлгомжтой, суд�##�ж байж бичмээр...

УТСАН
УТСАН

ГОЁ МЭДЭЭ МОНГОЛ ОХИД ХӨВГҮҮД ДЭЛХИЙД ГАЙХАГДАНА МАШ САЙН ИРЭХЭЭР НЬ МУГЖ ЦОЛ ТЭМДЭГ ӨГӨӨРЭЙ МӨНГӨН ШАГНАЛ ӨГӨӨРЭЙ

Зочин
Зочин

Манай бүжигчид үнэхээр сайн шүү

Back to top button