ЭДИЙН ЗАСАГ

Оюу толгой компани “Шангри-Ла”-г 15 давхарласантай тэнцэх “босоо амаа” нээжээ

“Оюу толгой” компани гүний уурхайн байгуулалтын гол хэсэг болох үйлдвэрлэлийн амаа барьжээ дууссан байна. Хоёрдугаар босоо амны нээлт өнгөрсөн баасан гарагт болжээ.

Дэлхийд хэмжээгээрээ тэргүүлэх, хамгийн орчин үеийн гүний уурхайн ам болох үйлдвэрлэлийн амны барилгын ажил амжилттай дууссан байна. Тухайн үйлдвэрлэлийн амны нийт хэмжээ Улаанбаатар дахь “Шангри-Ла” барилгыг 15 давхарласантай тэнцэх ажээ. Үйлдвэрлэлийн амны цамхгийн барилга нь АНУ-ын “Эрх чөлөөний хөшөө”-тэй ойролцоо өндөртэй гэж нээлтийн ажиллагааны үеэр албаныхан дурджээ.

Харин Оюу толгой компанийн албаны мэдээлэлд:

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын нэн чухал амжилт болох Үйлдвэрлэлийн амыг барьж дууссаныг өнөөдөр /2019.12.13/ тэмдэглэн өнгөрүүллээ. Дэлхийд хэмжээгээрээ тэргүүлэх, хамгийн орчин үеийн гүний уурхайн Үйлдвэрлэлийн амны барилгын ажил амжилттай дууссантай холбогдуулан хийсэн ёслолын ажиллагаанд уг бүтээн байгуулалтад гар бие оролцсон үндэсний компаниуд, уурхайчид болон албаны бусад зочид төлөөлөгчид оролцлоо.

“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Галсангийн Батсүх ёслолын ажиллагааны нээлтэд хэлсэн үгэндээ, гүний уурхайн энэхүү Үйлдвэрийн амыг амжилттай барьж дуусгахад манай улсын төр, засгийн газрын байгууллагуудын дэмжлэг чухал ач холбогдолтой байсныг онцлон тэмдэглэв. Мөн түүнчлэн “Энэхүү томоохон бүтээн байгуулалт нь манай орны уул уурхайн салбар, технологийн хөгжил, дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулж байна” гэжээ.

Нэмэлт мэдээлэл:

  • Үйлдвэрлэлийн амны хэмжээ: Нийт 1,300 метр (цамхгийн барилга нь 96 метр, газрын гүн рүү 1,284 метр) байгууламж (нийт өндрөөрөө Улаанбаатар дахь Шангри-Ла барилгыг 15 давхарласантай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл газрын гүнд 14-ийг, гадаргаас дээш нэгийг давхарласантай тэнцэнэ). Дотор голч нь 10 метр.
  • Үйлдвэрлэлийн амны цамхгийн барилга нь АНУ-ын “Эрх чөлөөний хөшөө”-тэй (суурийн тавцангаас галт бамбарын дээд үзүүр хүртэл 92 метр) ойролцоо өндөртэй.
  • Үйлдвэрлэлийн амны бүтээгдэхүүн тээвэрлэх өргүүр нь дэлхийд хамгийн томд тооцогдох “Koепе” (үрэлтийн хүчний өргүүр) ган татлагат өргүүрийн систем юм:
  • Дэлхийн хамгийн том “Коепе” ороогч дамар хоёр ширхэг
  • 32 км (ойролцоогоор ОТ уурхайн цогцолбороос Ханбогд сум хүрэх зай) урт ган татлагаас бүрддэг
  • Үйлдвэрлэлийн амны бүтээгдэхүүний өргүүр нь дэлхийд хамгийн томд тооцогдох “Koепе” (үрэлтийн хүчний өргүүр) ган татлагат өргүүрийн системтэй.
  • Үйлчилгээний өргүүр: Нэг удаад 300 хүнийг (хүн тээврийн хөнөгийн дээд багтаамж) тээвэрлэх боломжтой ба 1.3 км-ийн гүнд очиход ердөө хоёр минут хагас хугацаа зарцуулна. Хоногт ойролцоогоор 2,400 орчим зорчигчийг тээвэрлэх хүчин чадалтай. Хөнөг 10 м/секундад 48 тонн тээвэрлэх даацтай.
  • Бүтээгдэхүүний өргүүр: 60 тонны даацтай хоёр ширхэг хөнөг хоногт 28,000 тонн хүдрийг 16.38 м/сек (59 км/цаг) дээд хурдтайгаар тээвэрлэнэ.

Оюу толгойн гүний уурхай нийт таван амтай. Одоогоор үйлчилгээний амыг ашиглан гүний уурхайн төслийн талбай руу хүн болон материал тээвэрлэж байна.

Агааржуулалтын урд болон хойд амны барилгын ажил тус бүр 1,148 метр болон 1,149 метрийн гүнд үргэлжилж байна. Энэ хоёр ам (агаарыг оруулах, гаргах) гүний уурхайн үйл ажиллагааны хугацаанд нэмэлт агааржуулалтаар хангах үүрэгтэй. Одоо ашиглаж буй 1,174 метрийн гүн бүхий Агааржуулалтын дунд ам агааржуулалтыг хоёр дахин нэмэгдүүлсэн. Ингэснээр хөндлөн нэвтрэлт болон уурхайн барилгын явц дахь хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлээд байна. Түүнчлэн “Чандмань” гүний уурхайн захиргаа үйлчилгээний төв энэ оны наймдугаар сард ашиглалтад орсон. Гүний уурхайн үйл ажиллагааны нэгдсэн удирдлага, хяналтын энэхүү төв нь хяналтын өрөө, ажилчдын хувцас солих, угаах газар, уулзалтын болон оффисын өрөөтэй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
..,
..,

Цөллөгийнхөн, далайн дээрэмчдийн үр, сад хэзээ ч хамтрагч болохгүй. Газар шорооноосоо эгнэгт хөөн, зайлуулж, хойч ирээдүйнхээ төлөө тэр хулгайч улс төрчдийг НКВД-ын аргаар ч хамаагүй байцааж, хэрэг бүрдүүлэх хэрэгтэй. .

unen
unen
Reply to  ..,

muusain umnuud hamag baylagaa uhaad guilgachin tsarailaad auuj baij yundaa bayrlaad bgan

Зочин
Зочин

Монголд ашиггүй бол ямар гоё технологи хэрэглэсэн ч хэрэггүй. Үлгэрлэвэл хулгайч чиний алтан цагийг хулгайлахдаа Бенз машинтай ирж хулгайлсантай агаар нэгэн буй за.

oyutolgoi mongoliin baharhal
oyutolgoi mongoliin baharhal

mong0l ulsiin baitugai delhiid gaihagdah baiguulamj.mongolchuudad ur ashgaa ugsuur baina

Зочин
Зочин

unen

Холбоотой мэдээ

Back to top button