УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Оджаргалын эмнэлгийн алдсан 280,000 иргэний мэдээллийн аюулгүй байдалд хэн хариуцлага хүлээх вэ

Хакер бүлгэмийн шаардсан мөнгийг "Интермед" төлөөгүй тул 280 мянган үйлчлүүлэгчийнх нь мэдээлэл хэн нэгэнд зарагдаад байна. Тус эмнэлгээр үйлчлүүлсэн 280 мянган иргэн цаашлаад утасны дугаар, регистрийн дугаар, сошиал хаяг, банкны данс руу хүртэл нэвтрэх эрсдэл үүсжээ.

Харамсалтай нь Интермед эмнэлэг “Хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдал үүссэн. Манай инженерийн баг системийн хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг шуурхай авсан. Хүний хувийн мэдээлэлд хамаарах өгөгдлийг олон нийтэд задруулахаас сэргийлж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэхчлэн мэдэгдээд буй юм.

Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг алдаагүй мэтээр бичжээ. Хариуцлагагүй бөгөөд хайнга мэдэгдэл. Ийм мэдэгдэл хийчихээд эмнэлгийн удирдлагууд болон энэхүү бизнесийн тэргүүн Ж.Оджаргал тэргүүтнүүд жишим ч хийхгүй сууж байхад 280 мянган иргэний өвчний түүх хар зах дээр хэдийн зарагдаад эхэлчихсэн байна.

“Интермед” эмнэлгийг “М Си Эс”-ийн Ж.Оджаргал, “Шунхлай” группийн П.Батсайхан нар эзэмшдэг. Тодруулбал, “Интермед” эмнэлгийг “Интернэйшнл медикал сентер” ХХК эзэмшдэг. Харин “Интернэйшнл медикал сентер” ХХК-ийг БНХАУ-ийн “Юнайтед Фамили Хэлфкэр менежмент консалтинг” компани, “М Си Эс холдинг” ХХХ, “Шунхлай холдинг” ХХК хамтран эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, Ж.Оджаргал, П.Батсайхан нар хамтран эзэмшдэг. Харин “Интермед” эмнэлгийн Ерөнхий захирлаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын эхнэр Т.Болормаа ажиллаж ирсэн. 

М-Си-Эс группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал, Ж.Од нарын аав, ээж нь их эмч буюу эмнэлгийн салбарын хүмүүс. Иймд тэд эрүүл мэндийн салбарт 80 сая ам.долларын хөрөнгө оруулж, Интермед эмнэлгийг үүсгэн байгуулж байгуулаад арваад жил болж буй.

Тус эмнэлэг сүүлийн жилүүдэд үйлчлүүлэгчдийнхээ зүгээс удаа дараа шүүмжлэл сонсох болсон. Эцэст нь олон мянган иргэний мэдээллийн аюулгүй байдалд заналхийлэл учрав. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ.

У.УЯН


Өмнө нь хүргэсэн Хакер бүлгэмийн шаардсан мөнгийг "Интермед" төлөөгүй тул 280 мянган үйлчлүүлэгчийнх нь мэдээлэл хэн нэгэнд зарагджээ мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Зургийн эвлүүлэг ашиглав
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
9999
9999
11 сар 11, 2024 18:54

280 ӨВЧТӨНИЙ ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ ДЭЭ

монгол
монгол
11 сар 11, 2024 18:57

Оджарг�##�, Батсайхан нар мэдээллийн нууц хамга�##�ах ажилтны орон тоо, зард�##� хэмнэж яваад л ийм үр дүнд хүрч дээ
Одоо хариуцлагаа өөрсдөө бүрэн хүлээ өөр ямарч аргагүй шүү

Зочин
Зочин
11 сар 11, 2024 21:52
Reply to  монгол

Оджарг�##�, батсайхан нар яагаад хариуцлага хүлээх ёсто гэж? харин тэр эмнэлгийг хөлсөөр удирдаж байгаа удирдлагын баг хариуцлага хүлээж бүрэлдэхүүнээр нь х�##�ж, хуулийн өмнө хариуцлага хүлээх, өндөр торгууль төлөх ёстой шүү. Ялангуяа инженерийн баг, аюулгүй байд�##� хариуцсан удидагад хатуу хариуцлага тооцох ёстой. Энэ асууд�##� бол мэдээллийн аюулүй байдлыг �##�дагдуулсан ноцтой гэмт хэрэг мөн

Бат инженер
Бат инженер
11 сар 11, 2024 19:37

Эзэд нь л хариуцлага хүлээж таараа.

Ккккк
Ккккк
11 сар 11, 2024 19:38

Хариуцлага хүлээх эзэн нь тодорхой юм байна дөө

Ссс
Ссс
11 сар 11, 2024 22:28

Оджарг�##� л хариуцлага хүлээнэ шд

Зочин
Зочин
11 сар 11, 2024 23:35

Hedhen sariin umnu burtgeliin ajiltantain yag ene talaar helj muudaltsaj bilee. Hamag medeelel burtgej avdag um bilee.Sain hamgaalj hadgalj chadah um shig hulgaichuud,hudlaa surjegneed baisan.

Наран
Наран
11 сар 12, 2024 00:30

Хамаг булхай бузар нь илэрнэ.

Зочин
Зочин
11 сар 12, 2024 08:00

Шүтээд байдаг, "манай тусгаар тогтнолын бат�##�гаа", хайртай Оросууд чинь хакердсан байна. Троллууд дотроо баярлаж, мэдээлэл зарсан мөнгөнөөс нь хува�##�цахаар �##�га тосож суугаа биз, новшнууд. Цаашдаа ч орос ухнууд улам их дээрэлхэнэ биз

Холбоотой мэдээ

Back to top button