АНУ-д өндөгний эрэлт ид нэмэгддэг үед хомсдол дордох хандлагатай байна
АНУ-д өндөгний хомсдол болон үүнээс шалтгаалсан өндөгний үнийн өсөлт амралтын улиралд улам дордож, шинэ он хүртэл үргэлжлэх магадлалтай байна. Тус улсын Хөдөө аж ахуйн яам (USDA) өнгөрсөн долоо хоногт гаргасан тайланд дурдсанаар, өндөг үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад есдүгээр сард 2.6 хувь, наймдугаар сард 1.6 хувиар буурсан байна.
2024 оны дөрөвдүгээр улиралд өндөг үйлдвэрлэлийн урьдчилсан төлөв 60 сая ширхгээс 11.76 сая ширхэг болж багасжээ. Энэ тооцооллыг аравдугаар сард Юта, Вашингтон муж болон Орегонд тахианы ханиад дэгдэж, 2.8 сая шувуу устсаны дараа гаргасан юм. Америкийн Өндөгний Зөвлөлөөс (AEB) гаргасан мэдээллээр энэ жил тахианы ханиадны улмаас 23 сая орчим өндөглөгч тахиаг устгажээ.
Америкийн Өндөгний Зөвлөлийн ерөнхийлөгч Эмили Метц “Нөхцөл байдал Америкийн өндөг үйлдвэрлэгчдэд маш хүндээр тусч байна” гэж “Newsweek” сайтад хэлсэн байна. “Халдварт тахианы ханиад (HPAI) нь эдгээр фермерүүдийн хувьд туйлын хүнд сорилт болдог. Тэдний амьжиргааны эх үүсвэр нь эдгээр шувууд. HPAI-ийн улмаас өндөгний нийлүүлэлт ердийн үеийнхээс илүү хязгаарлагдмал байгаа бөгөөд зарим мужуудад илүү их хомсдол үүссэн байна” гэж тэр нэмж хэлсэн юм.
Нэгэнт халдварт өртсөн популяцыг устгасны дараа шинээр өндөглөгч сүрэг бойжуулж, өндөг үйлдвэрлэх хүртэл хамгийн багадаа 20 долоо хоног буюу таван сар шаардлагатай гэж тахианы аж ахуйн эрдэмтэн Тодд Апплгейт “Newsweek” хэлсэн байна. Тэрбээр нэмж хэлэхдээ, “Халдвартай материал болон шувуудыг устгах, фермүүдийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх ажилд хэдэн сараар илүү хугацаа зарцуулагддаг” хэмээжээ.
Өндөгний хомсдолын бусад шалтгаануудад өндөглөгч тахианы сүргийн тоо өнгөрсөн оныхоос багассанаас гадна тэжээлийн зардал болон бусад үйлдвэрлэлийн зардал өндөр болсон явдал багтаж байгаа юм. Мөн өндөглөгч тахианы өндөглөлтийн хэмжээ өмнөх жилүүдийнхээс доогуур байгаа аж
Энэхүү хомсдол өндөгний үнийн өсөлтөд нөлөөлж байна. Нью-Йоркт 12 ширхгээр савласан том хэмжээтэй өндөгний өдөр тутмын бөөний үнэ есдүгээр сараас 20 центээр, өнгөрсөн оны аравдугаар сараас 1.84 доллароор нэмэгдсэн гэж “USDA” мэдээлжээ. Аравдугаар сарын сүүлээр 12 ширхгээр савласан өндөгний үнэ өдөрт 20 центээр өссөн 7 хоногийн хугацаанд үнэ дунджаар 4.46 долларт хүрчээ.
“AEB”-ийн ерөнхийлөгч Метц “Фермерүүд үйлчлүүлэгчид болон хэрэглэгчдэд хэрэгцээтэй өндөгний бүх төрлийг хүргэхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж байна” гэсэн юм. “Амралтын улиралд өндөгний эрэлт маш өндөр байдаг учир өндөг үйлдвэрлэгчид хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангахын тулд өндөг болон өндөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр байх болно” хэмээсэн байна. “USDA”-ны мэдээлснээр өндөгний хомсдол ирэх оны эхэн үе хүртэл үргэлжлэх аж. Мөн 2025 оны эхний хагаст үйлдвэрлэл өмнөх оныхоос доогуур байх төлөвтэй байна.
Эх сурвалж: Newsweek















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АМЕРИКЧУУДАА ТА НАР ТАЙВАН БАЙЦГАА МАНАЙ МОНГОЛЫН ТҮМЭН ШУВУУТ КОМПАНИ НЭГ ШИРХЭГ ӨНДӨГИЙГ 20 ДОЛЛАРААР НИЙЛҮҮЛЧИЙ АЧИХ ХҮНЭЭ ТЭЭВЭРЛЭХ АСУУДЛАА ШИЙДЧИХЭЭД НААШАА ИРЭЭД НАДТАЙ УУЛЗААРАЙ ЖААХАН ЯРЬЖ БОЛНОО