Монголын шөнийн клубт бүжиглэсэн Тувагийн Спортын сайдыг ажлаа өгөхийг шаардав
Тувагийн Спортын сайд Субудай Монгушийн монголын нэгэн клубт согтуу бүжиглэсэн бичлэг Telegram сувгаар цацагдаж, тус улсын иргэдийн шүүмжлэлд өртөөд байна. Улмаар тува иргэд түүнийг огцрохыг шаардаж эхэлжээ. Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Тодруулбал, 34 настай Тувагийн Спортын сайд монголд шөнийн клубт бүжиглэж буй бичлэг цацагдсан байна. Тус бичлэгт бүс нутгийн Спортын яамны дарга клубийн тайзан дээр гарч бүжиглэж байсан бөгөөд согтуу байх магадлалтай харагдаж байжээ. Тэрээр камер руу бараг харалгүй, толгойгоо хойш шидэж бүжиглэсэн байна. Иймд түүнийг Монголд зохисгүй авир гаргасан хэмээж, Спортын сайд Субудай Монгушийг огцрохыг Тувагийн оршин суугчид шаардав.
Спортын сайдыг тувачууд албан тушаалынхаа хариуцлагыг ойлгоогүй, Орос, Тува хоёрыг хилийн чанадад гутаасан гэж буруутгажээ.
Улмаар Субудай Монгуш эл үйл явдалдаа уучлал гуйж, үндэснийхээ хэлээр бичвэр бичсэн байна. Тэрбээр "Энэ бичлэгийг амралтаараа, ойр дотнын хүмүүстэйгээ арга хэмжээнд явсан. Тэр үед би чин сэтгэлээсээ баярлаж, биеэ барьж чадахгүй бүжиглэсэн. Зохисгүй үйлдэл гаргасандаа уучлал хүсэж байна” гэжээ.
Дашрамд дурдахад, уучлалт гуйсны дараа олон оросууд Субудай Монгушийг дэмжиж, амралтаараа амарч, бүжиглэх эрхтэй гэдгийг тэмдэглэсэн байна. Одоогоор Тувагийн Спортын сайдыг огцруулах тухай мэдээлэл алга байна.
Д.ЖАРГАЛМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төсвийн мөнгө гусчаагүй бол яахав дээ.
Амралтаараа бол хамаагүй. Бүжиглэж л байг !
Сайд хүн хүн биш юм уу??? Төрөөс төрсөн тэрбумтан л биш бол хүн шүү дээ!!!
Тувагийн оршин суугчид байхдаа яахавдээ, иргэд гэх нь зөв.
иргэд гэдэг чинь ирсэн хүмүүс гэсэн утгатай. Оршин суугч гэдэг тэнд амьдардаг хүмүүс.
ЯАДАГ ЮМ БҮЖИГЛЭЭЛ БИЗ СҮРТЭЙ ГАРУУД ВЭ? ҮЗЭСГЭЛЭНТ МОНГОЛ ОХИДУУД ТЭНЭГЭР УУЖИМ МОНГОЛД МААНЬ ХЭНБУГАЙ Ч ИРСЭН ИНГЭЖ Л СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ БАЯСДАГ ИД ШИДИЙН ОРОН БАЙГАА ШҮҮ.ДАХИАД ИР МОНГУШАА ТЭРЭЛЖИД ПОРНО ХИЙЖ БИЧЛЭГ ТАВЬЯА ТЭГЭЭД ЯАХЫГ НЬ ХАРЬЯА ЗҮГЭЭР НАЙЗАА
Хэнч амарч бүжиглэх эрхтэй. Монгол бл эрх чөлөөнии орон. Бө.гс базсанч блношдээ...хэ хэ..Тэгэхдээ Монгуш чи нэр цэвэр мужык шүү.. Еще раз приходи в гости..
Яагаад болохгүй гэж .Монгол улсад Монгол хүн бүжэг хийж болохгүЙ гэж хууль байхгүй. Мах цусны төрөл минь.
Дахиад ирж бүжэг л.ок.
Ямар хамаатай юм бэ? Албан тушаал нь чухал биш адилхан л дэлхийн хүн тиймээс чөлөөт цагаараа юу хийх нь тухайн хүний асуудал шүү. Юм болгонд хошуу дүрдэг, нэгнийхээ бөгсийг ухдаг балиар бузрууд их болжээ.Хэн ч бүжиглэж болно, согтуу ч байсан яадаг юм. Хамгийн чухал нь бусдыг доромжлох, элдэв гаж үйлдэл гаргахгүй бол яагаад бүжиглэж болохгүй гэж... Монголчууд бидний мах, цусны тасархай бус уу?
Хүн л юм чинь бүжиглэлгүй яахав.
Зүгээр ш дээ. Байдаг л асуудал. Сайхан залуу бна. Ажилд нь амжилт!
Толгойгоо хойш шиддэг нь юу вэ. Медведев шиг бөгсөө хаяад бүжиглэдэг байгаа даа. Танцуй как Медведев или уходи!
Эрх чөлөөг дэндүү эдэлчихжээ гэхдээ яаагаад болохгүй гэж монголчуудын хэвийн л үзэгдэл
Зүгээр л хойд Солонгос шиг бүх юм нь хаалттай байдаг бололтой тува-д, Монгуш минь Монголд дахин дахин ирж бүжиглээрэй.
Ямар агсан согтуу тавьсан биш. Амралтын өдөр архи ууж бүжиглээ л биз. Бас ул шагайгчид нь бичлэг хийчихжээ. Манай нөгөө Со стюардессийн бөгс илэгчийг огцруулаагүй бил үү . Манайхан энэ байтугай балайрдаг юм биш үү.
Мань нөхөр Тэрэлжид тасарсан юм уу? Бичлэг хийгдээд хилс хэрэгт орчихоогүй бол яамай даа. Хонгилын эрин дуусаагүй эздийн зарим нь гадагш зугтсан. Бууны нохдуудыг нь энд нь хуулиар шийдэх гээд байгаа л гэж сошиалд бичээд байна лээ хэн мэдэхэв цусаар урс!!
Медведев бүжиг алдартай даа ккк
Урвагч тувачууд
Манайхан болсон хойно архиар шахаа биз.