Нийгэм мэдээ

Утааны сонсгол хийхээр иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн байна

PARLIAMENT.MN цахим хуудсаар "Утааны сонсгол хийцгээе. Төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжуулцгаая" хэмээн гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.

Тухайлбал, гарын үсэг цуглуулах ажил өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 27-ныг дуустал үргэлжлэх бөгөөд 70 мянган гарын үсэг цуглуулах шаардлагатай аж. Одоогоор 404 иргэн нэгдэж гарын үсгээ зураад байгаа аж.

Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.2. Ерөнхий хяналтын, 6.2.3. Төсвийн хяналтын, 6.2.9. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах гэснийг тус, тус үндэслэн “Утааны сонcгол”-ыг зохион байгуулж МУЗГ-ын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж ийнхүү гарын үсэг цуглуулж буй юм байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button