Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршдаг газрыг чөлөөллөө

Нийслэлийн Баянгол дүүргийн Гурвалжингийн гүүр орчимд том оврын техник, хэрэгсэл олноор байршсанаар хөрс бохирдуулж, тухайн орчимд амьдарч буй иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байсан тул тэдгээр үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдтэй тохиролцон газрыг чөлөөллөө.
Тус газрыг ирэх хавраас тохижуулах юм байна. Энэ талаар Баянгол дүүргийн менежер Ж.Баатар “Гурвалжингийн гүүрний урд хэсэгт “Тэхийн зогсоол” нэртэй том оврын машин, механизмаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн байрлаж байсан. Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар газрыг чөлөөлсөн. Харин том оврын машин, механизмын түрээсийн үйлчилгээг СХД-ийн 22-ын товчооны Авто худалдааны төвийн эзэмшлийн газарт нүүлгэж байна. Харуул, хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцан ажиллах учир нэг техникийг өдрийн 5000 төгрөгийн түрээстэй байршуулахаар тохиролцсон” гэв.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Журманд оруул
22-n avto hudaldaanii tuviin ter havid amidarch bui irgediin eruul mend ayulgui bdal hamaa bhgui ym bn