Нийгэм мэдээ

Мөс цөмөрч алга болсон 10 настай хүүхдийг гурав дахь өдрөө эрэн хайж байна

Өнгөрсөн баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 29-ний 15:00 цагийн орчим Хэрлэн голын мөс цөмөрч 10 настай хүүхэд унаж осолдсон харамсалтай хэрэг гарчээ.

Ослын дуудлагаар Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн бүлэг 3 дахь өдрөө ажиллаж байна. Иймд гол нуурын мөсний даац бүрэн бэхжээгүй байгаа тул мөсөн дээгүүр явган болон автомашинтай зорчихгүй, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол, нуурын ус руу ойртуулахгүй байхыг Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 1, 2024 21:37

Мөсөн доогуур урсаад явсан, яаж олдхов дээ.

Зочин
Зочин
12 сар 2, 2024 18:59

Ene mongolchuud yagaad iim huldvv ym be ger bvl hairtai hvmvvsiinhee ami nas ervvl mendiig boddogvi ym bhdaa ene gol gorhichin yaaj odoo hulduh ym be iim dulaahan bhad nuur dalai bol bvvrch hulduhgui bgaa getel yaarch sandarch zam towchloh geed haitai bvhnee alj bh gej dee

Холбоотой мэдээ

Back to top button