Нийгэм мэдээ
Орцонд цахилгааны самбар шатаж, утаажилтын бүсээс 54 хүнийг гаргажээ
Орцонд цахилгаан хуваарилах самбар шатаж, утаажилтын бүсээс 54 хүнийг гаргасан байна.
ОБЕГ "Баянгол дүүргийн тавдугаар хороонд цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 03.30 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны нэгдүгээр давхарт цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус орцны 54 иргэнийг аюулгүй газарт гаргасан" хэмээн мэдээллээ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.