Оюутан лам нар хараагүй хүмүүст Дарэ эх уншиж өгнө
Жавзандамба хутагт төвөөс Чингис хааны төрийг дахин байгуулсан 1911 оны 12 дугаар сарын 29-ний түүхэн гавъяат өдрийг тохиолдуулан хараагүй хүмүүсд хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг уламжлалтай аж.
Энэ жил буюу тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойгоор тус байгууллага Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран баярлуулах иргэдээ сонгосон байна.
Улмаар тус төв хүмүүсээ төв дээрээ урьж цайлж, ярилцаж, цагийг хамтдаа өнгөрөөдөг ба төвийн оройн ангийн залуус монгол хэлээр цагаан ногоон Дарэ эхийн магтаал уншиж өгнө.
Мөн зочиддоо сонсдог ном, хүнс, бэлэн мөнгөний тус үзүүлж 2-3 цагийн хооронд хүлээн авалт хийх бөгөөд сайн үйлс бүтээж, бусдын тусад шамдахад саар муу сэтгэлийн хүч суларч, санаа сэтгэл ариусан, сайн үйлийн хүч арвидаж, өөрөө өөртөө гэрэл болно хэмээн Жавзандамба хутагт төвөөс мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.