Археологичид: Булган аймгаас 25 мянган жилийн өмнөх эртний хүний яс, үүдэн шүд олдсон
Монгол нутгаас Плейстоцены үеийн эртний хүний олдвор олдсон шинэ нээлтийн талаар ШУА-ийн болон Польшийн Вроцлавын Их сургуулийн Археологийн хүрээлэнгээс хамтран өнөөдөр мэдээлэл хийж байна.
Тус судалгааны ажлыг Монгол, Польш хоёр улсын археологичид хамтран 10 жилийн туршид хийж ийн танилцуулаад байна. Ингэхдэээ говийн бүсэд ихэвчлэн судалгаагаа хийдэг ба Монгол оронд эртний хүний үүслийг судалдаг. Тэр дундаа ширгэсэн гол мөрөн, цөөрөм, говь цөлийн нутагт, агуйд ихэвчлэн судалгаагаа хийдэг аж.
Харин энэ удаад Өмнөговь аймгийн Булган сумын нутагт байдаг Хөтөл усны агуйгаас 25000 жилийн өмнөх буюу эртний хүний яс, үүдэн шүд олджээ. Энэ төрлийн олдвор их ховор бөгөөд археологийн малтлага судалгааны явцад олдож байгаа анхны олдвор буюу өмнөхүүд нь тохиолдлын чанартай олдворууд байжээ.
Уг олдвор илэрснээр Монголчуудын өвөг дээдэс ямар хүмүүс байсныг тодорхойлоход дөхөм болно гэв. Ер нь говийн бүсэд чулуун зэвсгийн дурсгалт газар, эртний хүний олдвор элбэг байдаг тухай ярьж байлаа.
Хоёр улсын хамтран хийж буй энэ судалгааны гол санхүүжүүлэгч нь Польшийн Шинжлэх ухааны академи юм. Цахиуртын хөндийд гол судалгаагаа явуулдаг ба эндээс олдвор олдсон нь 150 мянган жилийн өмнөх энэхүү газар нутагт хүн амьдарч байсан таамаглалыг дэвшүүлж байна гэв. Судалгааны дараагийн шатанд энэхүү олдворт ДНХ-ийн шинжилгээ хийнэ хэмээлээ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Erguu setguulch mini Bulgan aimgaas bus Umnugoviin Bulgan sumaas oldson yum bush uu?!?
Eguur gej Erguu site bna? z##laach. Bulgan aimag ym uu, Bulgan sum yum uu???
Өмнө говь аймгийн Булган сум биш үү.Мэдээлээ ч зөв бичиж чадахгүй юм даа.
Гарчиг чинь буруу байна шүү. Өмнөговь аймгийн Булган сумаас олдсон гэсэн ш дээ
Хүн юм байх даа. Тэр үед хүн дүрстэн л байсан гэх юм билээ.
Булган аймаг болоод явчихлаа хө булганыхаан
Булган анхдагч анхны хоригдол, анхны яшка