Нийгэм мэдээ

Р.Самъяа: Нарансэвстэйг нээж, хилийн өргөст тор дагуу зам тавьсан ч мазаалай улам тусгаарлагдаж мөхнө

"Мазаалай баавгайн судлал, хамгаалал" олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Биологийн ухааны доктор, профессор Р.Самъяатай товч ярилцлаа.

-Таны амьдралын багагүй хугацаа мазаалайг судлах чиглэлд өнгөрсөн. Харин Нарансэвстэйн боомт нээхийг дэмжиж буй хэсэг "Мазаалайг хулан, панда шиг үржүүлж болдоггүй юм уу. Санхүүгийн ашиг сонирхлоор, төслийн мөнгөөр зөвхөн уст цэг байгуулах мэтхэнээр ажиллаад байгаа юм биш үү" гэж шүүмжлэх боллоо?

-Мазаалайг Пандатай харьцуулахын аргагүй. Түүний үржлийн биологийн асуудал гацаж, 20 гаруй жил судалсан. Байгаль дээр үржихээ больчихсон. Иймд зохиомлоор үржүүлж буй. Шал өөр харизмтай амьтан л даа. Панда бол бараг бизнесийн объект болчихсон.

Харин манай мазаалай тасралтгүй үр төлөө өгч байгаа. Бид 2013 оноос хойш жил бүр 2-3 удаа алманцаг бүртгэдэг. Байгаль дээр үржил нь явагдаж байгаа амьтныг зохиомлоор үржүүлж болдоггүй. Түүнчлэн бүхэл бүтэн институт ажиллаж байж амжилтад хүрдэг ажил. Мазаалайд тийм шаардлага байхгүй. Гагцхүү түүнийг хамгаалахын тулд амьдрах боломжтой орон зайг  нь улам тэлэх хэрэгтэй байна.

Ховор амьтан хамгаалах олон улсын хэмжээний баримт бичигт барьдаг зарчим бол: Амьтныг байгалийнх нь нөхцөлд хамгаална. Түүнээс зохиомол орчинд хамгаалах, үржүүлэх гэдэг эцсийн арга хэмжээ. Зоо паркад авчрах гэдэг эцсийнх. Мазаалай тийм хэмжээнд хүрээгүй. Иймд уст цэгийг нэмэгдүүлж, хүний хөлийг багасгах хэрэгтэй. Гэтэл одоо улам хязгаарлах гээд байна.

Биологийн олон янз байдлын устаж алга болж буйн шалтгаан бол амьдрах орчны доройтол, тусгаарлалт, алдагдал юм. Бидэнд орон гэр хэрэгтэй байдгийн адил, зэрлэг амьтанд амьдралынх нь хэрэгцээг хангасан уудам орон зай хэрэгтэй байна.

Мазаалай, хавтгай мэтийн амьтанд ч тэр адил. Манай говийн экосистем хэлбэлзэлтэй учир нэг газраас нөгөө газарт шилжих шаардлага гардаг. Нэг газар нь гантай, нөгөө газар зуншлага сайн бол тийш явна. Энэ нь хэдэн арав, зуун км үргэлжилдэг.

Хилийн дагуу зам тавибал бүр тусгаарлалт бий болно, тусгаарлагдсан мазаалай бүр тусгаарлагдана гэсэн үг. Энэ нь шууд сөнөл, мөхөлд хүргэнэ.

-Автозамыг хилийн өргөст тор дагуу тавина, иймд мазаалайд нөлөө үзүүлэхгүй. Тэр хэсэгт угаас амьтан ургамал байхгүй гээд байгаа?

-Өнөөдрийн эрдэмтэд хангалттай ярилаа. Тэр хоосон газар биш. Анхнаасаа л цөл байсан. Иймд түүндээ зохицсон цөөн боловч өөр хаана ч байхгүй ургамал, амьтад амьдарсаар ирсэн. Монголын гэсэн нэртэй, овогтой ихэнх өвөрмөц зүйлүүд тэнд л бий. Төв Азийн цөлийн зүүн хойд хэсэг бол Алтайн өвөр говь, өөр хаана ч давтагдахгүй. Цор ганц газар. Зүйл нь цөөн ч үнэ цэн нь гайхалтай юм л даа.

Зэрлэг амьтны нүүдлийн зүйлийг хамгаалах конвенц гэж бий. Үүний агуулга нь, улсын хил бол улс төрийн хил. Харин амьтны, байгалийн хил биш. Амьтад түүнийг дамжиж, гарч байх ёстой юм. Иймд улс төрийн хилээр амьтны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж болохгүй гэдэг үндсэн зарчимтай.

Өргөст тортой, амьтан байхгүй, байлаа ч гарахын аргагүй гэж яриад байгаа нь худлаа ш дээ. Мазаалай хоёр, гурван газраар гараад ороод ирсэн байгаа биз дээ. Хоёрдугаарт, хилийн зурваст угаас амьтан нэвтрэх аргагүй өргөст тор татах ёсгүй. Олон улсын өмнө хүлээсэн үүргээрээ амьтны шилжилт хөдөлгөөнийг хангах учиртай. Энэ бол конвенцод нэгдэн орсон Монгол Улсын Засгийн газрын үүрэг. Торыг амьтан чөлөөтэй нэвтэрдэг болгох ёстой, эсрэгээрээ.

Конвенцын хүрээнд бий болсон Төв Азийн хөхтөн амьтны санаачилга гэж эрдэмтдийн бүлэг бий. Төв болон Дундад Азийг сэрүүн бүсийн серенгети гэж ярьдаг. Африкийн серенгетийн адил зэрлэг амьтад хэдэн зуугаар сүрэглэн буй нутаг Төв болон Дундад Азид л байгаа юм. Энэ серенгети гэлтэй газрыг хамгаалахын тулд тийм бүлэг бий болсон. Түүний хүрээнд хил дамжиж байдаг мазаалай, хулан, хавтгай, ирвэс зэрэг амьтдад өргөст торыг ээлтэй болгох тухай санаачилга, хөтөлбөр дэвшүүлэн ажиллаж байгаа.

-Гэтэл бүр зам тавина гээд байна шүү дээ?

-Огт байж болохгүй. Олон улсын хэмжээд хамгийн бүдүүлэг үйлдэл. Хүн төрөлхтний өмнө Монголыг, Монгол Улсын Засгийн газрыг муухай харагдуулах зүйл. Бид жаахан ирээдүйгээ харж, дэлхий нийттэй хөл нийлүүлж явахын тулд бас нэг алсын хараатай байх хэрэгтэй.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэниогэн
Иргэниогэн
12 сар 13, 2024 12:27

Монголыг муухай харагдуулах нь юу ч бишээ хойч үедээ хэдэн үеэрээ хара�##�гах буруу үйл хийж дэлхий ээжээ гомдоох хэрэггүй тэр говь�##�тайн нөхөр

Зочих
Зочих
12 сар 13, 2024 15:46

Амг�##�анбаатарын өвөрт нь маза�##�ай гэж ийм амьтан байдаг юм гээд хий. Үзсэн харсан хүн байдаг юм уу гэж асуугаад байгаа юм.

Мэргэн
Мэргэн
12 сар 14, 2024 10:23

Яагаад заав�##� Нарансэвстэйн боомтыг нээх гээд байгаа юм Эрдэмтэд Байг�##�ь хамга�##�агчид сан�##�аа хэлээд байна шүү Нээх зөвшөөрөл өгсөн хүмүүст гай тохиолдоно шүү

Зочин
Зочин
12 сар 14, 2024 10:46

50 баавгайнаас бол эдийн засаг хохирох ёсгүй. Энэ боомтыг нээе!

Зочин
Зочин
12 сар 14, 2024 13:09

Боомтын сайд Тулга огцорвол таарна. УИХын гишүүн Амг�##�анбаатарыг эгүүлэн татая. Сонгогчдын эсрэг, байг�##�ь орчины эсрэг Боомт нээх гэж улайран зүтгэж, хуйв�##�даан хийж байна шүү дээ.

Богд уул
Богд уул
12 сар 14, 2024 14:59

Богд уул ч адилхан шүү дээ. Маш олон биологийн төрөл зүйл ургам�##� амьтан байсан одоо хашаа байшин хүн 3 л үлдэх нигууртай харагдаж байна. Цоолоод түнээл нэмээд бүрэн дуусгая гээд байх шиг байсан.

Irgen
Irgen
12 сар 14, 2024 17:38

Маза�##�ай хэнд хэрэгтэй юм бэ? Чихмэл хийгээд хадг�##�чих. Хүн амьдрах уу 2 ширхэг маза�##�ай амьдрах уу? Б�##�айрцгаахаа больвол яадгийм?

Зочин
Зочин
12 сар 14, 2024 18:52

Хятад хүн үнэгүй зам тавиж өглөө юу тэнэг м�##�уудаа энэ шун�##� нь дэндсэн зөнөг тэнэг хулгайч худ�##�ч гишүүдийг эргүүлэн татья

Зочин
Зочин
12 сар 14, 2024 20:14

Одоо МУ.д шинэ боомт хэрэггүй бгаа хэлээ боомт шиг боомт болгож хөгжүүл

Иргэн
Иргэн
12 сар 14, 2024 23:35

Иргэд нь өсөж дэвжих нь чух�##� юм уу эсвэл Маза�##�ай баавгай өсөж дэвжих нь чух�##� уу гэдэг л хоёр сонголтын өмнө ирж дээ!!!

Зочин
Зочин
12 сар 15, 2024 08:16

Манай төрийг хэн удирда�##� бн.огт хот суурингүй газар шдэ.цаана нь

Зочин
Зочин
12 сар 15, 2024 09:52

МАН луйварчин солиотой м�##�ууд сонгосон үйлийн үр

Зочин
Зочин
12 сар 15, 2024 13:29

Хэзээ ч нээж болохгүй.

Зочинзочо
Зочинзочо
12 сар 15, 2024 13:35

Хэдэн ТӨГРӨГНИЙ хойноос хөөцөлдөж байж,ХОВОР АМЬТАН,хойч үедээ юуч үгүй хоосо ЦӨЛ үлдээж болж байгаа юмуу УХААНТАНГУУДАА!!!!!!

Дарь Эрдэнэчимэг
Дарь Эрдэнэчимэг
12 сар 16, 2024 00:44

Үгсэн хуйв�##�даан олон жил явагдсаан Хятад - ийн зүгээс хар тосон зам хил дээр иртэл тавигдаж Том ха�##�га баригдсан Энэ нь үгсэн хуйв�##�даан биз дээ , Баянхонгорийн Баян өндөр сумаас гарсан Авто машин шууд яваад Шар хулсний хөндий өгсөж Наран сэвстэй очно Бүх Арг�##�ь Янгир хулан хавтгай маза�##�ай чинь энэ нутагт ирэх замд билчээрлэж тойром бүрд булаг шандаас ууж унда�##�ж байдаг,., Боомт нээхийг хатуу хориглож байна.

Zochin
Zochin
12 сар 18, 2024 15:05

Ямар хужаа, хунхууз нь орой дээр гараад бааж шээгээд байгаа юмыг минь үгүй хийх гэж зүтгүүлээд байна.Ал�##�цана шүү

Зочин
Зочин
12 сар 19, 2024 01:06
Reply to  Zochin

Маза�##�ай гэхээр баавгай говьд шахагдаж очсон ердийн л нэг баавгай болохгүй бол бүгдийг нь бариад өөр говийн хэсэгт нутагшуулаад.Харин хэрэгтэй үнэтэй цагт нь баялагаа ашиглая.Хэдэн үеэрээ монголчууд ядуу амьдрах гэж үү

Холбоотой мэдээ

Back to top button