УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Улстөрд хөл тавиад эрдэмтдээ үгүйсгэсэн Д.Рэгдэл гуай ичиг, ичиг

Нарансэвстэйн боомт нээж, автозам тавих асуудлыг дэмжиж буй хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаач одоогоор гарч ирээгүй байна. Өөрөөр хэлбэл, Монголдоо экологи, биологи, ургамал, амьтан судалж амьдралаа зориулсан бүх эрдэмтэн толгой дараалан эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Үүгээрээ л энэ сэдэв ялгарч байгаа юм.

Атал эрдэмтдийн эрдэмтэн болж явсан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл "My Altai" гэж цахим хуудаст өгсөн ярилцлагадаа "Нарансэвстэйн боомт нээх гарцаагүй зөв" хэмээжээ.

Д.Рэгдэл ШУА-ыг толгойлж байсан. 2016 оноос хойш найман жил, салбар салбарын эрдэмтэн цугласан энэ газрыг удирдсан. Академын гишүүнээр бол 2002 оноос хойш ажилласан.

Саяхан физикч Н.Тэгшбаяр мазаалай, хавтгайг эгээ л хүнээс үргэж дайжихгүй хараад зогсож байх мэтээр ярьж, эрдэмтэн гэхэд эвгүйхэн мэдэгдэл хийчихсэн. Харин Д.Рэгдэл угтаа биологич мэргэжилтэй нэгэн.

Тэрбээр Максим Горькийн нэрэмжит их сургуулийг биологийн багш, биохимич мэргэжлээр төгссөн. Дараа нь, 1985 онд Хумбольдтын их сургуульд химийн салбарт докторын зэрэг хамгаалжээ. Физик техникийн болон Хими, хими технологийн хүрээлэн, түүний биохимийн секторт тус тус ажиллаж байсан эрдэмтэн хүн. Бүр ТӨРИЙН СОЁРХОЛТ ЭРДЭМТЭН.

Дээр нь нэмж хэлэхэд Говь-Алтайн ч хүн. 1975 оноос хойш тусгай хамгаалалтад авч, Төв Азийн экосистемийн онгон дагшин хэвээр хадгалагдаж байгаа цор ганц үлдэц нутаг болсон Говийн их Дархан цаазат газрын А хэсэг бүхий нутгаас гаралтай хүн юм, өөрөө.

2024 оны УИХ-ын сонгуульд тэрбээр МАН-ын жагсаалтад багтсанаар, парламентад хөл тавиад байгаа. Улсын төсөв мэт олон асуудал хэлэлцэгдэж байхад түүний байр суурь нэг ч удаа сонсогдоогүй. Ер нь чуулганы хуралдаандаа сууж байгаа эсэх нь эргэлзээтэй. Төрийн ордонд гөлөмцүү л явдаг сурагтай. Атал явж явж ШУА-ын эрдэмтдийнхээ байр суурийг няцаасан мэдэгдэл хийж байна. Өөрийгөө эрдэмтэн биш улстөрч гэж бодох болжээ, Д.Рэгдэл гуай.

Угтаа ШУА-ын Биологийн хүрээлэнгээс гэхэд л Нарансэвстэйн боомтыг нээх нь буруу гэж албан бичиг илгээж байсан байх юм.

Академын эрдэмтний ёс зүйн дүрэмд "Улс төрөөс ангид байх" гэсэн зарчим бий. Д.Рэгдэл академыг удирдаж байх үедээ улстөрд хөл тавих яриа хэлэлцээгээ хийж байсан. Нийт эрдэмтнээс санал асуулга аваагүй, тоогоогүй.

Шинжлэх ухааны хийгээд эрдэмтдийн төлөө амьдралаа зориулчхаад, парламентын гишүүн болсон дороо улс төрийн өнцгөөс асуудалд хандаж суугаа нь дэндүү харамсалтай буулаа.

Нарансэвстэйн боомт байрлах газар нь: 1975 оноос хойш тусгай хамгаалалтад авсан, ЮНЕСКО-гийн Шим мандлын сүлжээ нутагт хамрагдсан, Биологийн олон янз байдлыг хамгаалах, Зэрлэг амьтны нүүдлийн зүйлийг хамгаалах зэрэг олон конвенцын хэрэгжилтийг хангах нутаг юм. Боомт нээвэл автозам тавина. Дархан газраар дайруулахгүйгээр зам тавих боломжгүй. Хил дагуу тавиад ч тэр. Хил дагуу тавилаа гэхэд мазаалайн нүүдлийг тасална. Сансрын хүзүүвчний мэдээллээр мазаалай яг зам тавигдах газраар, хилээр баруунш БНХАУ руу орж гарч генийн солилцоо хийдэг нь батлагдсан. Тэгэхээр таслагдаж, тусгаарлагдана гэсэн үг. Улсын хил улс төрийн хил болохоос амьтны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах хил байж болохгүй гэсэн конвенцод ч ЗГ нэгдсэн байгаа. Түүнчлэн, Төв Азийн цөл гэдэг дэлхийд өөр газар илэрдэггүй экосистем ганц энд, Монголд байна, бусад нь үлгэр төрхөө алдсан. Нэг удаа машин явсан мөр арилахгүй 4-5 жил болдог. Ийм болохоор энэ газар нутгийг бүхэлд нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлье гэдэг санаачилгыг ЗГ өөрөө гаргасан. Судлаачид нь ирж үнэлгээгээ хийгээд явсан. "Энд боомт нээчихвэл Дэлхийн өвд бүртгэх боломжгүй болно" гэж хариу өгөөд явсан. Хажуудах Бургастайн боомтыг нээвэл эдийн засагт илүү ашигтай. "Шинэ сэргэлтийн бодлого", "Алсын хараа 2050"-д огт тусаагүй. Хамтарсан ЗГ байгуулагдлаа гэтэл сая орж ирээд шуурхайлаад байгаа ийм л сэдэв.

Зөвхөн Говь-Алтай аймгаас гаралтай хэдхэн улстөрч дөргүй бух шиг эрдэмтдээ ч, мазаалай хавтгайгаа ч, дэлхийн өмнө хүлээсэн үүргээ ч умартан улстөржиж байна. Хардлага ч их байна. Энэ дунд мэдлэг боловсрол, адал амьдрал, нас зүснийхээ хувьд ч Д.Рэгдэл гуай ингэж дуугарсан нь харамсмаар.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
66 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ичих нүүрэндээ илэг наасан өвгөн

0000
0000

ШУА д байхдаа хүртэл зөндөө хүнд гай болсон ш д

T1 uvuu
T1 uvuu

ene uvuu zunusun boltoi, ach zeegee haraad suugaach zailuul

Энэ эрдэмтэн биш
Энэ эрдэмтэн биш

Үхэж далд орохдоо таарсан хөгшин зөнөг

Зочин
Зочин

Зайлуул зөнчихсөн юм бнаа

Гамшиг
Гамшиг

Хэн болсон чинь ердөө хамаагүй, хэн БАЙСНАА үргэлж санаж яв! гэдэгдээ?! Рэгдэл өвгөн хэн байснаа мартсан САМРАГЧ САРМАГЧИН болжээдээ?

Зочин
Зочин

Сүржин л болохоос нэг ч их сүрхий эрдэмтэн биш л дээ, хөөрхий. Энэ хүний өнгөн дээр Монголын ШУ нэг их хөгжиж гавиагүй дээ !
Гэсэн ч Говь-Алтайхан мафидаж УИХ-ыг эзэгнээд энэ цагт их л маадгар байцгаана даа !

зочин
зочин

өрөвдмөөр юм

нараа
нараа

ямар муухай хүн бэ олон хүнд гай болсон өвгөн дөө

Зочин
Зочин
Reply to  нараа

Шууд баримттай бич

Ком
Ком

Нохойн Гөлөг болсон буурал өвгөн зайлаарай. Хүргэн Чинбүрэн нар улс төрөөр мөнгө хийж байна даа.

Зочин
Зочин
Reply to  Ком

Рэгдэл нь Шинжааны шахуу гара лтай
Үнэнбүрэн нь Шилийн голын гара лтай
Таарч нийцсэн
Таар шуудайнууд !

Зочин
Зочин

Ичмээр өвгөн.

Зочин
Зочин

haltar batsaanii ugend huurtah ch gej dee archaagui ovgon ner hugarhaar........ uhehiin hoorond yughev ta odoo

Монгол Улсын иргэн
Монгол Улсын иргэн

Ийм эргүү, зөнөг коммунист новшийг буцаагаад татаач ээ. Эсвэл жагсаалтаар орсон коммунист уу. Коммунистуудад эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгө хэрэгтэй болохоос улс, эх орны эрх ашиг түй ч хамаагүй ээ. Үүнийг бидний туулсан түүх гэрчилнэ бус уу.

Зочин
Зочин

Богц ,богц мөнгөөр богдыгоо худалдсан сайдууд, дэнс дэнс мөнгөөр дэлхийгээ худалдсан сайдууд...гэж

Зочин
Зочин

Үхэж хэвтэх гэж байж энэ өвгөн бас юу ч вэ дээ улс төр рүү орж хэдэн төгрөг хусах санаатай муу шар сэмжилсэн өвгөн бээ

Эрднээ
Эрднээ

Рэгдэлийг ямар сэдвээр эрдэмтэн болсоныг хэнч мэддэггүй шүү дээ. Пялдаганасаар яваад л академич болчихдог юм байхдаа Монголд

Баатар
Баатар

МАН -аас салаагүй бол ком сэтгэлгээнээс салаагүй гэсэн үг

Зочин
Зочин

Зөнөг ичмээр хужаа өвгөн

хүннү
хүннү

Хашир эрдэмтэн буруул юм ярьж дээ. “Нарансэвстэйн боомтыг хэзээч нээж болохгүй” гэсэн бодолгүй хүн байж дээ.

Зочин
Зочин

Маш харамсалтай. Хүн чанар нь хөлийн эрхий хуруунаас дор хүн гэдэг нь аль хэдийн мэдэгдлээ бсан хүн.дээ

Зочин
Зочин

Хахуулал авсан юмбайгаа биз дээ

Бат
Бат

Энэ хүн эклогийн асуудал монголд гамшиг болж байхад буруу зөрүү юм ярьж байдаг хүн юм.зөнөг залгасан юмуу.мөнгөнд дөрлөгдсөн юм уу

Зочин
Зочин

Хужаад хог шатаадаг зуух үзээд нээлт хийсэн эрдэмтэн аятай зурагтаар яриад хошного төмбийлгэж байсан

Зөнч
Зөнч

Байр суурьгүй,шалчиганасан өвгөн

Зочин
Зочин

Би улс төрчид нь эрдэмтдээ сонсдоггүй гэж боддог байлаа үүнийг үзээд нэг зоосны 2 тал юмдаа гэж мэдэж авлаа хүн гэж алга урвуулахын төдий л юмдаа хөөрхий

Уншигч
Уншигч

МАН түүнийг өөд татсан. Одоо байж байгаа царайг нь. Монголын шинжлэх ухааныг хөгжүүлэх бодлого ШУА дээр барьж чадаагүй. Тэтгэвэртээ суугаад буруу зөнөглөлтөө эдлээд суусан нь дээр дээ.

Зочин хүний хөдөлмөрөөр хүүдэшнэгчид
Зочин хүний хөдөлмөрөөр хүүдэшнэгчид
Reply to  Уншигч

Эгэ элий балай зөнөгийн эрдэм гэж ч билээ. Мартах ёсгүй гээдл өөрийгөө магтаад зурагтаар нэг удаа чалчиж байсан. Эрдэмтэн хүн гэж хэлэхэд хэцүү дээ. Ман ынхны бөгс сайн долоож нэр төрийн төлөө одон тэмдэг олныг олж зүүсэн лалар өвгөн зайл. Эрдэмтэн гэгдээд намын бөгс долоож хоол олж идэх ч гэждээ чааваас.

Зочин
Зочин

Улааныг үзээд урвагчид, шарыг үзээд шарвагчдыг яаж гэсгээх вэ ард түмээн

Зочин хүн
Зочин хүн

Сүүлийн 30 жилд сүйрээд сэхээгүй салбар бол шинжлэх ухаан техник технологи салбар юм . Хамгийн наад захын тодотгол бол "Шинжлэх ухаан амьдрал" сэтгүүл юм . Энэ сэтгүүл Ардчилал жилүүдэд ямар ч ахиц дэвшил гараагүйгээр барахгүй жилд 12 дугаар гарч байсан сэтгүүл улиралд 1 дугаар арай ядан гаргаж цаг хугацаандаа гаргахгүй улирал жил дамжуулан гаргаж байснаас түүнийг удирдаж байсан эрхэм эрдэмтэн төрд гараад араншин өөрчлөгдөж байгаан тунгаа харамсалтай байна.

Зочин
Зочин

Баруун хязгаарыг цөл болгон Говь-Алтайн иргэдээ хятадын чанаргүй бараагаар хангах боомт нээснээ УИХ-д сонгогдсон хэрэг бүтлээ гэж бодож суугаа академич Рэгдэл улс төрч болжээ. Баялагаа Хятад руу зөөж, Хятадын хог зөөж ирэх нээ. Хэдэн компани ард түмнээ шулах наймааны боомт бас нэгээр нэмэгдэх нь. Байгаль орчин, цөлжилт, ан амьтан сүйрэх хамаагүй бололтой. Ард түмний эсэргүүцэл бүр ч хамаагүй юм байна.

Зочин
Зочин

Оросын нохой

Зочин
Зочин

aan za

Зочин
Зочин

Рэгдэл гэгч нь эрдэмтэн биш эргүү туссан намчин.элиирч балайрсан зандалчин.тархи хатсан тал засагч.улсаа худалдах урвагч санаатан.

Зочинргэниргэниргэн.зочинлизочин
Зочинргэниргэниргэн.зочинлизочин

Аль эрт 90 д оны сүүлээр л шал архичин хүн байсан.Яагаад сүүлийн үед мандаад байгааг нь ойлгоогүй.Архи уухаа больсон болов уу

Зочин
Зочин

Энэ нэг зөнөг өвгөнг яах гэж сонгосын хохино одоо зайлуулах хэрэгтэй

Зочин
Зочин

зайлуул

Зочин
Зочин

явуул

Зочин
Зочин

Харваас худалч

Зочин.
Зочин.

Энэ хүнд тэнэгрэл гэх өвчин нь эхэлж дээ.Хэцүү юм бна лээ шүү.

Зочин
Зочин

Муу үг олдохгүй нв

Зочид
Зочид

Энэ чинь шал тэнэг.хүн.юм байнаа гишүүнээс зайлуулаад тэтгэвэрт нь суулгаа хэнд ч
Хэрэггүй зөнөсөн.өвөө байна

Зочин
Зочин
Reply to  Зочид

нам дагасан долдой өвгөн дөө

Зочи
Зочи

НАРАНСЭВСТЭЙН БООМТЫГ УИХ ГИШҮҮН О АМГАЛАНБААТАР НЭЭХ ГЭЭД ҮХЭН ХАТАН ЗҮТГЭЭД БАЙНА ЭНЭ НӨХРИЙГ САЙН ШАЛГА НЭГ БОЛ ХУЖААГААС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГАЛ АВЧ ӨӨРТ ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ ДЭЭД ЗЭРЭГТ БАЙГАА ЭНЭ ХУЛГАЙЧУУДЫГ ЯАНА ДАА

Зочин
Зочин

Өө тэнэгт ГА хүн эрдэмтэн биологич хүн байж ичиг ичиг.муу өгөр өвгөн минь мазаалай шм тэр олон зүйлийн амьтан ургамал устаж тэр сайхан дархан цаазат дэлхийн сүүлчийн газар устана шүүдээ...

Agvaan
Agvaan

Nutgiin duu UIH.n darga hamaaraltai zunug uvgunuu jagsaaltaar oruulj irjee , tuunees 70 hol garch yvaa hun ih hurald oroh yos bus , teer bas bus asuudal yvj bndaa !

Зочин шинжлэх ухаан амьдрал
Зочин шинжлэх ухаан амьдрал

Эрхэм гишүүний толгойлж байсан салбарын хөгжил Ардчилал эхэлсэн цагаас хойш ямагт буурч ирсэн байдаг түүний баталгаа наад захын тодорхойлолт бол шинжлэх ухаан амьдрал сэтгүүл билээ. Өмнө сар тутам гарч жилд 12 дугаар гарч ард иргэддээ ш/у - мэдээлэл хүргэдэг байсан нь улиралд 1 болж ядаж цаг улиралдаа гарахгүй улирал жил дамжиж голлон Өвөрмонголын судлаачдын зүйл алгасалгүй гарч улс орны шаардлагатай мэдээлэл орхидог байсныг уншигч олон түмэн гэрчлэнэ. Төрд гараад төрөл арилжиж байгаад гүнээ харамсаж байна

Бодитой
Бодитой

Үнэн баримттай, үндэслэлтэй бичжээ

Зочин
Зочин

Энэ лалрыг буцааж тат

Зочин
Зочин

Өөрөө ямар мэргэжил боловсролтой хүн бэ

Зочин
Зочин

Чадваргүй, хоцрогдсон Рэгдэл мэт эрдэмтэн гэгдэх суудлын бөглөөнүүд Монголоор дүүрэн ш дээ. Залууст хэзээ зай тавьж өгөх юм бол

Зочин
Зочин

Жинхэнэ эрдэмтэн биш хулхи нь биз Эх оронч биш эдийн шуналтан биз

Ариунаа
Ариунаа

Нам дагаж явж хоолондоо хүрч лдээ.Энэ биолгичийн эрдэмтэний ухаан нь дундуур байж.Дэлхийн харь орны эрдэмтэн судлаачид наран сэвстэйн боомтыг нээвэл буруу гээд бхад энэ өвгөнөөс юуг нь асуудаг юм.согтуу голдуу явдаг бол бүр ч хэцүү л хүн бна.Ард түмэн эсэргүүцэж байгаа шүү өвгөн биологич минь

Холбоотой мэдээ

Back to top button