Х.Нямбаатар Ц.Төрхүүг төрхөмд нь буцаасан нэрээр алдааг нь хав дарж, дахин ажил өгөв

Х.Нямбаатар 2023 онд хотын даргаар томилогдож, Нийслэлийн ЗДТГ-ын захиргаанд өөрчлөлт хийж, зарим томилгоог шинээр хийсэн. Уг томилгооны нэг нь Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр томилогдсон Ц.Төрхүү.
Гэхдээ 2024 оны нэгдүгээр сард хотын менежерээр томилсон Ц.Төрхүүгээ өнгөрсөн арваннэгдүгээр сард төрхөмд нь буцааж, оронд нь Х.Нямбаатар өөрийн Хот байгуулалт, газрын харилцаа хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан Г.Батзоригийг чимээгүйхэн томилчихсон.
Идсэн, уусан, ажлыг нь бүтэлгүйтүүлж баригдсан хүмүүсээ Х.Нямбаатар чимээгүй халчихдаг гэх шуум мэр сэр сонсогддог.
Иймд түүний Ц.Төрхүүг хотын менежерийн суудалд жил ч болголгүй Ус сувгийн удирдах газар луу буцаасан нь анхаарал татаж байгаа.
-Ц.Төрхүүд чиглэл өгч хийлгэсэн Дунд голын бургасыг зөөж, далан барих ажил бүтэлгүйтсэн-
Өнгөрсөн хугацаанд хотын дарга Ц.Төрхүүд мөс цэвэрлэх, лаг шавар цэвэрлэх, бургас сугалах зэрэг ажлыг хийх үүрэг өгсөн байдаг. Харин Ц.Төрхүү нь уг ажлыг Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржид даалгасан. Улмаар тус ажлууд төсвийг мөнгө зарсан дэмий ажил болоод л сураггүй болсон.
Хамгийн сүүлд л гэхэд Ц.Төрхүү “байгаль орчны судалгаатай, голын эко системийг алдагдуулахгүй. Үерийн эрсдэлээс хамгаалахын тулд үүнээс өөр арга байхгүй” хэмээн хэвлийнхэн рүү судалгааны цаас шидэж хотын иргэдийг бухимдуулан байж дунд голын бургасыг хядах ажлыг хийсэн. Энэ үед хэвлэл түүнээс тодруулга авах гэсэн гол шалтгаан нь тус ажлын төсөв гэх 9 тэрбумын асуудал байсан юм. Гэвч тодорхой хариулт аваагүй.
Ингэж явсаар дунд голоос сугалж, хар усан тохойд шилжүүлнэ гээд байсан бургаснууд нь алга болсон. Экосистемийг нь алдуулахгүй гэж бургасыг нь авсан гол нь өмхийрч хогоор дүүрсэн байдалтай үлдэж, тус ажлыг хариуцсан Ц.Төрхүү болон түүнээс чиглэл авсан М.Балдандорж нар хийсэн ажлаа тайлбарлалгүй алга болсон.
Яг ийм үед хотын дарга Ц.Төрхүүг Ус сувгийн удирдах газрын даргын албан тушаалд нь буцаав.
-Ц.Төрхүүг Ус сувгийн удирдах газрын даргын албан тушаалд буцааж, лаг хатаах үйлдвэр барих ажлыг даалгажээ-
Гэхдээ албан тушаал бууруулж төрхөмд нь буцаасан Ц.Төрхүүдээ Х.Нямбаатар бас л чимээгүйхэн нэг ажил даалгачихсан байна.
Х.Нямбаатар лхагва гарагт /2024.12.18/ хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр “Төв цэвэрлэх байгууламжийг барьж байгаа ААН байгууллагуудтай нэмэлт гэрээ байгуулж “лаг хатаах” үйлдвэр бариулахаар ярьсан. Энэ хэлэлцээг Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү ахлан ажиллана. Төсвийг нь нийслэлээс гаргана” гэж цухас дурдсан.
Тэгэхээр Х.Нямбаатар аль хэдийн уг ажлыг чимээгүйхэн Ц.Төрхүүд даалгаж, ажлаа эхлүүлчихсэн гэсэн үг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ажил хийж мэдэхгүй чадахгүй хэдэн оркууд төр улсаар минь тоглож өгч байна дөө, здугэж
Яадгын тоглоход
тэгвэл хаха �######�өө сугатай нь долоогоол, утаандаа хордоод явжийдаа орк минь
ТӨРХҮҮ БИЛҮҮ ХӨДӨӨНИЙ ХӨӨСӨН МАНТУУ ЯАЖ ИХ ХОТЫГ УДИРДАХ ВЭ ДЭЭ, ХОТЫН СОЁЛ ГЭЖ БАГААСАА СУРДАГ ЗҮЙЛ ЮМ Л ДАА
Нямбаатараа одоо больчихоо.чаддаг хүнд нь ажлаа өөрөө өгчихвөл сүртэй ш дээ