УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Э.Батшугар: Зээлийн мэдээллийн хуулийн өөрчлөлтөөр иргэд урьдчилгаагүйгээр зээлд хамрагдах боломж бүрдэнэ
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар Э.Батшугар өнөөдөр /2024.12.25/ мэдээлэл өглөө.
Ингэхдээ зээлийн мэдээллийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хуулийн төсөлд өөрчлөлт оруулан УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ талаар товчхон мэдээлэл хүргэе.
- Энэ хуульд нэмэлт өөрчлөлт гарснаар бидний хар жагсаалт хэмээн нэрийддэг "гар утасныхаа 20 мянган төгрөгийн зээлийг төлөөгүйгээс болж зургаан жилийн санхүүгийн ял авдаг тогтолцоог бүрэн арилгаж байгаа. Харин эсрэгээрээ санхүүгийн сахилга баттай иргэдээ урамшуулдаг тогтолцоо руу явж буй.
- Энэ тогтолцоо үүссэнээр зээлийн үү нийтээрээ буурах боломж бүрдэнэ. Товчхон тайлбарлавал зээлдэгчийн онооны систем рүү орно. Онооны систем нь эрсдэлийг үнэлээд илүү бага хүүтэй зээл олгох боломжийг нээж өгнө. Энэ тогтолцоо нь шинэ ойлголт биш, ардчилсан тогтолцоотой орнуудын хэрэгжүүлдэг систем.
- Мөн урьдчилгаа төлбөр, зээлийн барьцаа хөрөнгө шаардахгүй санхүүгийн тогтолцоо үүсэж байгаа гэж ойлгож болно. Жишээ нь, ипотекийн зээлд хамрагдах гэж байгаа санхүүгийн сахилга баттай иргэн урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр зээлд хамрагдах боломж бүрдэнэ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны �##�бан ёсоор өгч байгаа мэдээлэл (илтгэл) цаг үедээ нийцсэн, нийгмийн эрэлт хэрэгцээ, олон нийтэд �######�шгүй шаардлагатай асууд�##� байна.
Таны �##�бан ёсоор өгч байгаа мэдээлэл цаг үеэ олсон, нийгмийн эрэлт хэрэгцээ, олон нийтийн эрх ашигт нийцсэн байна.
Demjij baina
Маш зөв банкууд болон ББСБ н дураараа дарамт зогсож тогтолцоо зөв голдиролдоо орохнээ
Маш зөв шийдвэр
Энэ хуулийн төсөл батлагдаасай. Гадагшаа яваад ирэх хооронд гэрлийн мөнгө төлөөгүйгээс монгол банкны эрсдлийн санд оруулчихсан. Гэх мэт олон асуудлууд бгаа. Дарга нар нь хэдэн тэрбумаар идэж ууж, хулгайлж болоод бдаг. Гэтэл ард түмнээ боймлох хууль гардаг боллоо. Энэ мэт хуулиуддаа яар�##�тай өөрчлөх хэрэгтэй байна.