Нийгэм мэдээ

ҮСХ: Малын тоо өмнөх оноос 7 сая толгойгоор буурсан

2024 оны эцэст, мал тооллогын дүнгээр, улсын хэмжээнд нийт 57.6 сая толгой мал, үүнээс 4.7 сая адуу, 5.1 сая үхэр, 480.6 мянган тэмээ, 24.5 сая хонь, 22.9 сая ямаа тоологдов. Малын тоо өмнөх оныхоос 7.0 сая (10.9%)-аар буурсан байна. Малын төрлөөр авч үзэхэд,

  • хонь 4.9 сая(16.7%),
  • ямаа 1.7 сая (6.9%),
  • үхэр 276.4 мянга(5.2%),
  • адуу 146.6 мянга(3.0%)-аар тус тус буурч , тэмээ 6.7 мянга (1.4%)-аар өссөн байна.

2024 оны тооллогын дүнгээр , нийт сүрэгт хонь 42.5 хувь, ямаа 39.8 хувь, үхэр 8.8 хувь, адуу 8.1 хувь, тэмээ 0.8 хувийг эзэлж байна. Нийт сүрэгт таван төрлийн малын эзлэх хувийг мал хувийн өмчид шилжиж эхэлсэн 1990 онтой харьцуулахад ямааны эзлэх хувь 20.0 нэгж хувиар өсөж, харин хониных 15.8 нэгж хувиар, үхрийнх 2.2 нэгж хувиар, адууных 0.6 нэгж хувиар, тэмээнийх 1.3 нэгж хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zocin
zocin

90 онд хэзээ 50 гаруй сая малтай байсан юм. Мөн харьцуулсан жил нь зах зээлд шилжсэн хамгийн хүнд жилийн эхлэл. Энэ төрийн албыг устгах цаг нь болжээ. Залуучууд минь та нарыг яая даа байз

Зочин
Зочин

,,Хөдөө авгай олдохгүй хэцүү байна. Үхэр бавалтай биш

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үнээ гүү эм хонь ямаагаа сайн баваад бай. Мал хүний дундаас эрлийз мал гарах байхдаа. Монгол охидууд бүгдээрээ гадаад руу гарч гадаадын бэр болоод хөдөөний эрчүүд Удахгүй гадаадаас хуужа ниэгэр хүүхнүүд худалдаж авах байхаа.

Зочин
Зочин

Малын тоо өссөн нь арьс шир, ноосны мөнгө өгдөг байсантай холбоотой 30 сая мал хий тоологддог.

Иргэн
Иргэн

Болж дэ хариулах эзэнгүй малаар яах вэ дэ . Мал блаа ч ашиг шимийг нь ашиглахгүй . Төрөөс баахан татаас урамшуулал авдаг . Малын гаралтай бүтээгдхүүн ямар үнэтэй болсныг бид бүгд мэдэрч бна шүү. Арай хомхой сэтгэлтэй бгам бусуу да .

Холбоотой мэдээ

Back to top button