Нийгэм мэдээ

Улсын дугаарын дуудлага худалдаанд 54 удаа оролцож, ялсан зөрчил илэрчээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын дугаарын борлуулалтын тайлан, жагсаалт болон бусад холбогдох мэдээлэлд Авлигатай тэмцэх газраас дүн шинжилгээ хийжээ.

Улмаар Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллагын авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар зөвлөгөө өгөх чиг үүргийн хүрээнд дээрх журмын хэрэгжилтийн тайланд дүн шинжилгээ хийхэд нэр бүхий иргэд олон давтамжтайгаар буюу 4-54 удаагийн дуудлага худалдаанд оролцож, автотээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны ялагч болсон нөхцөл байдал илэрсэн аж.

Дуудлага худалдаанд нэг иргэн олон давтамжтайгаар оролцон ялагч болж тээврийн хэрэгслийн дугаарыг олон тоогоор авч эзэмшиж байгаа нь “Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын 1.4, 4.9 дэх хэсэгт заасныг зөрчиж байж болзошгүй тул авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Зам, тээврийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг хүргүүлжээ.

Эх сурвалж: АТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 17, 2025 15:49

МАШ ЗӨВ

Зочин
Зочин
1 сар 17, 2025 19:41

1000 машинтай бол яахын

хүннү
хүннү
1 сар 17, 2025 20:11

Дуудлага худ�##�даанд ялаад авсан бол 1000-г авсан яадаг юм. Бусд нь авч чадаагүй учираас энэ нөхөр аваа биз. Тэгээд ч дуудлага худ�##�даагаар олсон орлогыг Хүүхдий төлөө санд ордог. Нямбаатарын шийдвэрээс хойш автомашины дугаар 1саяаас 2,5 сая төгрөг хүрсэн.

Зочин
Зочин
1 сар 17, 2025 22:17

Өндөр үнээр зодож авсан бол юу нь буруу вэ???

Зочин
Зочин
1 сар 23, 2025 15:24

Төлөөд дуудлага худ�##�даанаас авахаар зөрчил гэж үү.

Холбоотой мэдээ

Back to top button