Нийгэм мэдээ
Менингококкийн халдвар авсан гурван настай хүү нас баржээ

Менингококк халдвараар өвчилсөн гурван настай хүү ХӨСҮТ-д эмчлүүлж байхдаа нас баржээ.
Тодруулбал, Менингококкийн халдвар авсан хүү өнөөдөр /2025.01.31/ өглөөний 10:00 цагийн орчимд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас баржээ. Хүүгийн бие нэн хүнд түвшинд байсан бөгөөд өчигдөр ХӨСҮТ-д шилжин ирсэн байна.
Энэ сарын 29-ний өдөр Налайх дүүрэгт менингококк халдварын тохиолдол бүртгэгдсэн. Үүний дараа хамгийн ойрын хавьтал болох зургаан хүнээс салст, залгиурын шинжилгээ авахад "Сөрөг" хариу гарсан гэж холбогдох албаныхан мэдээллээд байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
утаа хүний дархлааны системийг гэмтээдэг