Нийгэм мэдээ

”Монгол нүүдэлчин” өвлийн фестивалийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна

ССАЖЗЯ нүүдлийн ахуй, соёлын өвийг олон нийт, ялангуяа хүүхэд, залууст танин мэдүүлэх, өвлийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээг хөгжүүлэх зорилгоор “Монгол нүүдэлчин” өвлийн фестивалийг хоёрдугаар сарын 16-22-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах юм байна.

Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, улирлын хамаарлыг бууруулах, дөрвөн улирлын аялал жуулчлал хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд “Монгол нүүдэлчин” өвлийн фестивалийг соёлын биет бус өвийн 7 ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулж байгаа юм.

Иргэдийн ая тухыг хангах үүднээс өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулна. Мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, морь болон нохой чарга зэрэг өвлийн спортын арга хэмжээнд биечлэн оролцох боломжтой. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, монголчуудын уламжлалт идээ ундааны амталгаат худалдаа болох аж.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button