Гэмт хэрэг

Маргааны улмаас төрсөн аавыгаа цохиж хөнөөсөн хэрэг гарчээ

Завхан аймагт өнгөрөгч оны зургаадугаар сарын 29-нд С гэгч этгээд аавтайгаа маргалдсаны улмаас толгой хэсэгт нь хатуу биетээр цохиж амийг нь хохироосон хэрэг гарсан байна.

Бид сэрэмжлүүлэх зорилгоор тус хэргийн шүүхийн шийдвэр хүртэлх процессыг тоймлон хүргэж байна.

Гэрч "Эхлээд амь хохирогч болох С-ийн аав түүнд хатуу үг хэлсэн. Хэд хэд давтаж хэлсэн тул уур нь хүрсэн байх. Шууд л цохисон. Нүд ирмэх зуур л болж өнгөрсөн. Тухайн үед амь хохирогч нь ухаантай байсан. Эмнэлэг дуудах хэрэггүй зүгээр гэсэн тул эмч дуудалгүй маргааш болсон. Гэтэл маргааш ухаан алдаад уначихсан. Эмч дуудаад сэхээн амьдруулах тасагт хэвтэж байх хугацаандаа бурхан болсон гэсэн" гэх мэдүүлгийг шүүхэд өгсөн байна.

Харин шүүгдэгч " аав ирээд уурлахаар нь гэрээ нүүлгэсэн. ...орой 21 цагийн үед малын хашаан дээр саалийн ямаа ялгах гэж байхад аав мөн ирээд элдвээр хэлж, газраас шороо, чулуу атгаж миний өөдөөс цацаад байсан. ...аавыг намайг элдвээр хэлээд шороо цацаад байхаар нь хэсэг зуур сэтгэл санааны хямралаас болоод өөрийн гэсэн ухаангүй болсон байсан. Нэг мэдсэн аавын толгойноос цус гоожсон, зогсоож байсан. Ээж С.*******, талийгаач аав бид байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна... " хэмээсэн байна.

Шинжээч “...Цохилтын улмаас амь хохирогч Д.Сүхбатын биед үүссэн дээрх гэмтлүүдээс эхэлж гавал ясны дагз хэсгийн хөндлөн цууралт, цөмрөл үүснэ. Энэ гэмтлийн улмаас цус хуралт, тархины эдийн няцрал үүсэж, тархи дарагдаж улмаар хүндрэл нь тархины үхжил болсон" хэмээн дүгнэлт үйлдсэн байна.

Улмаар шүүх байгууллагаас тус хэргийг энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдөр шүүн хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн тул зургаан жилийн хорих ял оноосон байна.

Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 13, 2025 10:01

Архиа бага уу

Зочин
Зочин
2 сар 13, 2025 10:11

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
2 сар 13, 2025 14:02

erteed nuhruu mashinaar huuj dairch alsan avgaid 3 jiliin tensen ugsun yaagaad iim yalgaatai bna

Иргэн
Иргэн
2 сар 13, 2025 21:28

АРААР НЬ ОЧИЖ ЭХНЭРИЙГ САЙХАН БАВЖ ТУСЛААЧ ЗАВХАНЫХААН

Холбоотой мэдээ

Back to top button