Нийгэм мэдээ
Боксын шигшээ багийг Кубын мэргэжилтэн Рубен Пинейро Санчез дасгалжуулна

Монголын боксын холбооноос нэг сарын өмнө насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, шигшээ багаа бүрдүүлсэн.
Тэгвэл боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Кубын тамирчин, дасгалжуулагч Рубен Пинейро Санчезыг томилжээ.
Тэрбээр манай багийг дасгалжуулахаар зургаан сарын хугацаатайгаар гэрээ байгуулсан байна. Санчезын хувьд 2004-2005 онд олимпын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууганы дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай юм. Монголын боксчид 2025 онд болох тэмцээн уралдаандаа ахлах дасгалжуулагч Рубен Пинейро Санчез, гавьяат тамирчин Д.Отгондалай, олон улсын хэмжээний мастер Ж.Еркин, О.Батхүү нарын удирдлага оролцоно.
Б.НОМТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө энэ нөхөр миний шавь шүү надаас асуугаачдээ наадахыг чинь би 1989 онд социалист орнуудын нөхөрсөг тэмцээнд накутаар ялж байсан.Хуучнаар энэ жинд ЗХУ н Валери Андревич миний өмнөөс сөрөөд бас дэвжээнээс дамнуургатай гарч байлаа.Би бол кубын боксчдийг эхний раундад хэвтүүлдэг байсан сүүлдээ намайг урьсан би очоод жинхэнэ боксчдыг нь тодруулсан.