Нийгэм мэдээ

"Хайлаас модны доор чамайг хүлээнэ" жүжиг ирэх сард УДЭТ-ын тайзнаа тоглогдоно

"Хайлаас модны доор чамайг хүлээнэ" уянгын драмын жүжиг ирэх сард УДЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. Уг жүжгийн хувьд 1924 оноос хойш дэлхийн олон орны театрын тайзыг байлдан дагуулж байсан ба 1996 онд анх “Тамын дурлал” нэрээр УДЭТ-ын тайзнаа тавигдаж байсан билээ.

Тэгвэл энэ удаа 2025 оны 03-р сарын 05-ны өдрөөс эхлэн Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Тус жүжгийн

  • Зохиолч: Южин О’Нил /Нобелийн шагналт/
  • Ерөнхий найруулагч: Н.Наранбаатар /ТС, УГЗ/
  • Уран сайхны удирдагч: Б.Хишигзаяа /СТА/
  • Ерөнхий зураач: Т.Ганхуяг /УГЗ/
  • Хөгжмийн зохиолч: Ц.Байдраг /СТА/
  • Бүжиг, хөдөлгөөний найруулагч: Г.Ган-Очир /СТА/
  • Туслах найруулагч: Б.Сандуйжав /СТА/
  • Гэрлийн найруулагч: Я.Батсайхан /СТА/
  • Дууны найруулагч: Т.Майдаржав /СТА/
  • Гүйцэтгэх зураач: Л.Сүхбаатар /СТА/
  • Редактор: Я.Баяраа /СТА/ нар ажиллах юм.

Дүрүүдийн хувьд:

  • Эфрайм Кэбот – М.Түвшинхүү /СТА/, Б.Баттөмөр /СТА/
  • Абби Патнам – О.Долгор /СТА/, Д.Асардарь/СТА/
  • Эбин Кэбот – Т.Сэргэлэн /СТА/, Т.Намсрай
  • Симеон Кэбот – Б.Баттогтох /СТА/
  • Питер Кэбот – Н.Мөнх-Эрдэнэ

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button