Иргэд цахилгааны үнийн нэмэгдлийг эсэргүүцсэн хэр нь "тариф бууруулах" өргөдөлд гарын үсэг зурсангүй
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Эрчим хүчний зохицуулах хороо цахилгааны үнийг 30 хувиар нэмсэн. Гэхдээ айлуудын хэрэглээнээс шалтгаалж зарим айлын цахилгааны үнэ 30-80 хувь нэмэгдээд байгаа.
Мөн цахилгааны үнэ нэмэгдсэнээр бараа бүтээгдэхүүний үнэ жигд өссөн дүнтэй байна. Иймд иргэд үнийн хөөрөгдөлд бухимдаж, цахилгааны нэмэгдэл амьдралд хэрхэн хүнд тусч байгаагаа илэрхийлж буй.
Гэхдээ ингэж цахилгааны нэмэгдлийг эсэргүүцэж, шүүмжилсэн иргэд цахилгааны үнэ бууруулах өргөдөлд гарын үсэг зурсангүй.
Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд Нийтийн өргөдлийн "D-Parliament" цахим системд иргэн С.Гэгээ "Цахилгааны үнийг бууруулах тухай" өргөдлийг санаачилж, гарын үсэг цуглуулж эхэлсэн. Гарын үсэг цуглуулах хугацаа нь энэ сарын 21-ний 18.00 цагт дуусна. Өргөдөлд гарын үсэг зурах хуудсыг ЭНД дарж харна уу.
Харин энэ хугацаанд нийтдээ 33 мянган иргэн саналаа өгсөн тохиолдолд дээрх асуудлыг УИХ-аас хэлэлцэх боломжтой болох байсан. Гэвч өнөөдрийн байдлаар ердөө 4032 иргэн гарын үсэг зуржээ.
Олон нийт аливаа асуудлыг шүүмжилж, эсэргүүцдэг хэр нь асуудлыг нь ажил хэрэг болгох гэхээр хуруугаа ч хөдөлгөдөггүйн тод жишээг эндээс харж болно. Уг нь цахилгааны үнийн нэмэгдэл айл өрхөөс эхлээд бүхий л салбарт нөлөөлж буй. Гэтэл "Цахилгааны үнийг бууруулах тухай" өргөдалд гарын үсэг зурах хүн бараг алга.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
чааваас яаж гарын үсэг зурахаа мэдэхгүй л байхгүй юу даа
Харанхуй боловсролгүй ард төмөн тэгэхээс ч яахав дэ
Тариф бууруулахыг. Дэмжиж бнаа
Гарын үсэг зурж бгааг мэдээгүй хүн олон бгаа шүү. Мэдээлэл сайн түгсэн бол 33000 байтугай тэрнээс ч их гарын үсэг зурах хүмүүс бгаашдээ
Цах тариф бууруулах
Гарын үсэгээ зурах гэж өчнөөн оролдлоо болдоггүйээ
Нөгөө Монгол сэтгэлгээ. Хажуу айлын тог их гарж гоё гоё гээд сууж байгаа.
Тийм бишээр, гарын үсэг зурах тухай юу ч мэдээгүй, мэдээд хартал хугацаа дууссан бна
Үгүй ээ, Оросоос айгаад гарын үсэг зурахгүй байгаа юм.
Бодит хэрэглэгээнд хүргэх нь зөвч гэнт нэмэгдүүлэх нь иргэдэд хүндрэлтэй байна 30 жил идсэн хулгайчуудын гай мөн төрийн өмчийг үнэгүйдүүлэн авсан хуйвалдааны толгойлогчдын балаг хэзээ дуусах юм эхнээсээ илчлэгдэж байна гэж харж байгаа шүү
Баярын өмнө санал авахаар яаж олигтой үр дүнд хүрэхэв дээ. Цагаа олж хийвэл зохино.
Hohinee hohine teneg vhernvvd tegeed muurulduud suuj baig
Хаха ёстой,????
.yaj gariin usgee haana zurah ve oilgohgui bnaa
Асуудал хүнд байгаа ч гарын үсэг зурж хойч үеэ хорлохгүй, нүүрс ч түлэхгүй. Дулаарахаар цахилгааны нэг мөр үнийг чөлөөлөөсэй.
Цахилгааны үнийг нэмж болно. Гэхдээ цалин тэтгэвэрийг хангалттай болтол нь нэмээчээ. Цаоин орлого багатай ард түмэн өндөр өртөгтэй цахилгаанаар яаж ч халаалтаа шийдэх боломжгүй. Цахилгааны үнэ өсөх тусам улс хөгжихгүй. Хувийн хэдэн сэргээгдэх хувийн мөнгө угаах гэсэн станцууд л хөлжиж баяжих байхдаа. Уул нь нүүрсний уурхайнууд бүгд улсын өмч шүүдээ.
Тэгвэл өөрсдөө зохицуулаад тогоо маш бага хэрэглэ, хуучных шигээ
Иргэн Гэгээ чамгүй ашиг олоод бусад нь тогоо тасдуулах эсвэл байнга өндөр тарифаар бичүүлэх байдалд орноо гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Попууд бол яг бойны газрын ямаархуу юм уу даа.
Үнэ нэмэгдээд бухимдалтай байгаа ч бас буцаагаад бууруул гэж шаардах хаашаа ч пм бэ дээ
Арай дэндүү үнэтэй байна шүү! Ард иргэд хэцүүдлээ!
ТОГ ГЭДЭГ ЧИНЬ ТЭР АЙЛ ӨРХИЙН САРДАА ХЭРЭГОЭСЭН ХЭРЭГЦЭЭГЭЭР НЬ ЛГАРНА ШҮҮ ДЭЭ ТОГОО БУУРУУЛАХ БАЙТУГАЙ ХАРИНЧ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ ӨӨРСДӨӨ ХЭМНЭЛТЭЭ ХИЙГЭЭД ХЭРЭГЛЭЖ СУРЦГАА
Тогны үнээ буруулъя
tongi vne bagasaga
Цахилгааны үнэ бууруулмаар бна.
Чойжил доржханд бүтэхгүйэ бүтэхгүй тэд ард түмнийг шулаад баяждаг хорлонтой хүмүүс шүү
Уншаагүй, харж амжаагүй өчнөөн хүн байгаа шүү дээ. Шууд олон нийтийн сүлжээнд тавьбал хүмүүс харна шүү дээ
Би одоо л мэдлээ.сая харлаа.Хүмүүс мэдээгүй байх.
Тогны үнэ арай хэтэрхий байнаа буулгаа, гарын үсгээ зурж эсэргүүцэнэ шүү.
эргүү боловсролгүй ард түмэн гэж энэ буюу
Хаана хэзээ гарын үсгэг зуруулаад бгам Одоо бүр амар болжээ Өөрсдийнхөө буруу зөрүүг ард иргэдлүү дуртай хэвлэл мэдээллээр чиглүүлдэг болчихсон Хувьцааныхаа мөнгийг дэд бүтэц бүтээн байгуулалтад хандивлаж бна ч гэх шиг цахилгааныхаа тарифыг бууруулах бодолгүй бна ч гэх шиг Ариал хэтэрч бгам биш үү Иймэрхүү маягаар тархи угаачихана гэж бодож бга бол том эндүүрэл шүү Ард түмэн хувьсгал хийж чадна шүү
Сайн зарлаж. явж. Хүмүүст хэл хүргэсэн юм уу Гарын үсэг зурахыг хүмүүс мэдээгүй болохоос зураагүй байх Одоо ч зарим нэг юмнаас айдаг болчихсон. Юм билүү ЗАЙЛУУЛ
Санал асуулаг хэзээ хаана болсон бээ гарийн үсэг зурмаар байна
Тооны үнээ булгаа арай дэндлээ
Ард түмэн наанаа уурлаж байвч цаанаа эх орноо хайрлаж байна.Үүнээс илүү яах вэ дээ.Төр ард түмнээ энэрэх ёстой.