"Шинийн 4 буюу Даваа гарагт төрийн байгууллагууд хэвийн ажиллана"

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амрахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-оор зохицуулсан.
Энэ жил Монгол одон зурхайн цаг тооллоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тасарч, шинийн 2, 3-ны өдөр 2025 оны гуравдугаар сарын 1, 2-нд тохиож байна.
Иймд шинийн 2, 3-ны өдрүүдэд сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ өдрүүд нь Бямба болон Ням гарагт таарч буй. Харин шинийн 4-н буюу 2025 оны гуравдугаар сарын 3-ны Даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдана.
Хувийн хэвшлийн байгууллагуудын тухайд ажил, амралтын өдрийг дотоод хэм хэмжээндээ тусган зохицуулах боломжтой юм. Цаашид нийтээр тэмдэглэх баярын өдрүүд долоо хоногийн амралтын өдөр таарсан тохиолдолд ажлын өдөрт шилжүүлэх, нөхөн амраах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шартанги, огисон, өмхий өнжөөк үнэртүүлсэн яруу алдарт намын төрчид цуглаасай.
Ийм давчуу цаг хугуцаанд хавчигдсан сар шинэ болохгүй нь.Их хүндэтгэлийн баяр шүү дээ.
аав ээж, ахан дүүс, хамаатан садантайгаа уулздаг үндэсний том баяраар 5 хоног амраах хэрэгтэй ш дээ. Хөдөө явах хүмүүс яарч яваад осол гаргах эрсдэл нэмэгдэнэ шүү дээ
Битүүний өдөр, 1дэх өдрөө амралтын өдөр болгооч ээ. Яасан монгол гүй юм яриад байна аа.