Нийгэм мэдээ

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт болно

Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагт: “Хиймэл оюуны хэрэглээ ба Кибер аюулгүй байдал” сэдэвт сургалт Гадаад харилцааны яаманд болно.

09:30 цагт: Байгаль, орчны стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин, Хүнсний салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин сэдвийн хүрээнд тус тус хэлэлцүүлэг Төрийн ордны Их танхимд болно.

10:00 цагт: “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордны “Чингис хаан” танхимд болно. Уг уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно.

10:30 цагт: Монгол, Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Энэтхэгийн соёл, гар урлал”-ын үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно. 

11:00 цагт: Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан болон ТЦА, ЗХУТ-ийн холбогдох албаныхан мэдээлэл өгнө. Хэвлэлийн хурал Яармаг дахь "Хангарди" ордны Хүндэтгэлийн танхимд болно.

11:00 цагт: Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэмт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал өсвөрийн бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ.

11:00 цагт: ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Тус хурлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажилласан эсэх болон хариуцлагын асуудлыг хөндөж ярих болно.

11:00 цагт: Орон нутагт анх удаа олон улсын Class1000 стандартын шаардлагад нийцсэн Мэдээгүйжүүлэг, мэс заслын нэгдсэн тасагтай боллоо. Шинэ тасгийн нээлт Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт болно. 

Лавлах утас:99153144


14:00 цагт: Корпорейт Конвеншион центрийн “Улаанбаатар” танхимд “Улаанбаатар В2В-Нийслэл хотын барилга, бүтээн байгуулалт” бизнес уулзалт болно. Бизнес уулзалтад барилгын материал үйлдвэрлэгч компаниуд, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэгчид, барилгын салбарын компаниуд, тухайн салбарын компаниудтай хамтарч ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүд оролцоно.

Лавлах утас: 99995605

19:00 цагт: Улсын Филармонийн концертмейстер /төгөлдөр хуурч/ О.Энхмөнхийн “Classic piano recital” концерт Kawai concert hall-д болно. Энэхүү үдэш дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын дараах бүтээлүүдээс эгшиглэнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button