5 жил гацсан тавдугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо

Нийслэлийн тавдугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил дуусаж, ашиглалтад оржээ.
Тавдугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил таван жилийн турш гацаж, царцсан байдалтай байв. Тухайн барилгыг 2019 онд ПГС компани хийхээр болж, 4.5 тэрбумыг төсөвлүүлсэн ч барилгын ажлыг удаашруулж өнөөдөрт хүрсэн юм. Өнгөрсөн онд Боловсролын сайд П.Наранбаяр тухайн барилгын компанийн гэрээг цуцалж, өргөтгөл барихад төсөвлөсөн 1.1 тэрбумыг Чингэлтэй дүүрэгт төвлөрүүлнэ. Чингэлтэй дүүргийнхэн тендерээ зарлах хэрэгтэй гэж байв.
Ингэснээр таван жил царцсан тавдугаар сургуулийн өргөтгөл өнгөрсөн долоон хоногт ашиглалтад оржээ.
Тус сургуулийн барилга ороогүйгээс болж, тавдугаар сургуулийн сурагчид түрээсийн байранд хичээллэх, өөр сургуульд суралцах зэргээр хичээллэж байсан талаар тус сургуулийн багш нар мэдээлээд байв.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.