Нийгэм мэдээ

Нөөцийн махны худалдааг энэ сарын 27-ныг дуустал 18 байршилд зохион байгуулж байна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс үе шаттайгаар худалдаалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж байна. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 17-ны өдрийг дуустал зохион байгуулж буй талаар УБЗАА-ны Хүнсний хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн В.Эрдэнэсувдаас тодрууллаа.

Тэрбээр “Энэ жилийн хувьд 10 аж ахуйн нэгжийн 8.713 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн. Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 24-27-ны өдрийг хүртэл есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулж байна. Уг өргөтгөсөн худалдаанд хонины махыг зах зээлийн үнээс доогуур буюу 11.800 төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд чанар, стандартын дагуу үйлдвэрийн аргаар бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button