Нийгэм мэдээ

"Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд 4,097 зөрчил илрүүллээ

“Сар шинийн баяр” болох гэж байгаатай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Дээрх арга хэмжээний хүрээнд өнгөрсөн долоо хоногт явган эргүүлийн 1,301 чиглэлд 2,700, авто эргүүлийн 1,092 чиглэлд 2,182 алба хаагч хяналт шалгалтаар ажиллаж 19 гэмт хэрэг, 4,097 зөрчлийг илрүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн жилүүдэд “Сар шинийн баяр”-ын өдрүүдэд гэр, орон сууц, зуслангийн бүсэд хулгайлах гэмт хэрэг гарч цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгдэж байсан. Гэмт этгээдүүд амар хялбар аргаар зарж болох мөнгөн эдлэл, аяга, үстэй дээл, цагаан идээ, ууц, өвчүү, бууз зэрэг хялбар борлуулагдахуйц эд зүйлсийг хулгайд алдсан талаар дуудлага, мэдээлэлд ирж байсан.

Иргэд “Сар шинийн баяр”-ын олон хоногоор хөдөө явж гэр, орон сууцаа эзэнгүй олон хоног үлдээх нь бий. Энэ тохиолдолд та хаалга, цоожны бүрэн бүтэн байдлыг шалгаж, ойр дотны хэн нэгэндээ сайтар захиж, монгол гэр, үүдний амбаар зэргийг ил цоожоор цоожлохгүй байх зэргийг анхаарснаар хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Мөн зах, худалдааны төв, үзэсгэлэн худалдаа, автобусны буудал, олон нийтийн газраар явах, үйлчлүүлэхдээ иргэд та бүхэн гар утас, хэтэвч зэрэг эд зүйлээ алдах эрсдэл их байдаг учир болгоомжтой байх, цахимаар архи согтууруулах ундааны зүйл худалдан авахгүй байх буюу чанар стандартын акцтай эсэхийг шалгаж үзэн худалдан авна уу. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, тээврийн хэрэгсэл жолоодож байгаа зочид, гийчдэдээ согтууруулах ундаа өгөхөөс татгалзахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button