ЭДИЙН ЗАСАГ

“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаас 1.1 их наядыг иргэдэд, 2.8 их наядыг төрд өгнө

Энэ онд “Эрдэнэс Тавантолгой” компани 2024 оны ногдол ашиг болох 3.9 их наядыг хувьцаа эзэмшигчдэд хуваарилж байгаа билээ. Энэ хүрээнд иргэдэд 1.1 их наяд, төрд 2.8 их наядын ногдол ашгийг өгөх аж. Харин 34 хувийг Үндэсний баялгийн санд байршуулах бөгөөд 66 хувийг нь “Эрдэнэс Монгол” нэгдэлд шилжүүлэх талаар албаны эх сурвалж хэллээ.

Өнгөрсөн онд тус компани нийт 4.5 их наядын цэвэр ашигтай ажиллаж, өмнөх оныхоо цэвэр ашгийг 1.3 их наядаар давуулснаар ийн ногдол ашиг хуваарилсан байна. Мөн эх сурвалжийн хэлснээр Гашуунсухайтын төмөр замыг “Эрдэнэс Монгол” руу шилжүүлэх замаар ногдол ашгийг компанид үлдээх асуудлыг ярьж байгаа гэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button