Нийгэм мэдээ
Гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.2 хувиар өслөө

Улаанбаатар хотод 2025 оны хоёрдугаар сарын 24-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.2 хувиар, харин өмнөх долоо хоногоос 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, өмнөх долоо хоногоос
- Хонины ястай мах кг тутамдаа 291 төгрөгөөр
- Үхрийн ястай мах кг тутамдаа 140 төгрөгөөр
- Үхрийн цул мах кг тутамдаа 83 төгрөгөөр
- Адууны ястай мах кг тутамдаа 159 төгрөгөөр
- Ямааны ястай мах кг тутамдаа 194 төгрөгөөр
- Ургамлын тос литр тутамдаа 47 төгрөгөөр
- Лууван кг тутамдаа 322 төгрөгөөр
- Байцаа кг тутамдаа 26 төгрөгөөр өссөн байна.
Харин хүрэн манжин кг тутамдаа 31, сонгино кг тутамдаа 14 төгрөгөөр буурчээ.

З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.